”Мах импекс” хэрэглэгчээсээ 15 сая төгрөг нэхэмжилсэн байна

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 20

Хүнсний манлай үйлдвэр "Мах импекс" компанийн үйлдвэрлэсэн хиам муудаж дотроо ногоорч, хөгцөрсөн талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр хамгийн анх цацагдсан. Нэгэн хэрэглэгч “Далай ээж” захаас тус компанийн үйлдвэрлэсэн хиамыг 10 дугаар сарын 15-ны өдөр худалдан авсан аж. Тэрбээр "Мах импэкс" компанийн “Нийслэл” хиамны муудсан зургийг авч фэйсбүүк хуудаснаа байрлуулжээ. Харин "Мах импэкс" тэрхүү зурагнаас болж бүтээгдэхүүний борлуулалт нь буурч 15 сая төгрөгний алдагдал хүлээсэн бөгөөд энэхүү хохиролыг хиам худалдаж авсан хэрэглэгчээс гаргуулахаар шүүхэд гомдол гаргасан байна.

Энэ бүхэнд Баянгол дүүргийн хэрэглэгч “Миний цахим хуудсанд байршуулсан зургийг найзууд минь шэйр хийсэн. Тэрийг зарим сайтууд мэдээ болгон тавьсан байсан. Миний тавьсан зургаар мэдээ бичсэн сайтууд надаас зөвшөөрөл авч холбогдоогүй. Гэтэл тэр мэдээллийн хариуцлагыг намайг хүлээж уучилал гуйж, залруулга хийх ёстой гэсэн нэхэмжлэлийг Баянгол дүүргийн шүүхэд өгсөн байна. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. "Мах импэкс"  ийм хэрэг гарчихаад байхад надаас уучлалт гуйгаагүй” гэж ярьсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сандаг(103.11.195.31) 2025 оны 03 сарын 13

мах импексийг дарах хэрэгтэй ш дээ Магнай үхсэндээ айгаад байдаг юм

1  |  0
Top