Роберт Паттинсонд Кристен Стюарт гэрлэх санал тавьжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 20

"Бүрэнхий" киноны од Кристен Стюарт, Роберт Паттинсон нар жил гаруйн хугацаанд хоёр, гурван ч удаа салж нийлсэн. "Цасан цагаан ба анчин" кинонд тоглохдоо Кристен найруулагч эр Руперт Сандерст хэсэг зуур сэтгэл алдарсан нь тэдний харилцаанд сэв суулгасан билээ. Хэд хоногийн өмнө хосуудыг эргэн нийлсэн гэсэн мэдээлэл цацагдаж, Кристен насныхаа ганц хайрыг Роберт гэж мэдэрсэн тул гэрлэхийг хүссэн гэнэ."Роб, Кристен хоёр нэг нэгэнгүйгээ амьдарч чадахгүй гэдгээ ойлгосон. Кристен эхэлж гэрлэх тухай ам нээсэн. Тэр энэ удаад дахин хэзээ ч хуурахгүй гэдгээ андгайлсан. Робыг Кристен насан туршийнхаа ганц хайр гэдэгт итгэдэг. Харин Роб гэрлэх саналыг тун таатай хүлээж авсан" гэж хосын ойрын гэх эх сурвалж мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top