ЦЕГ-ын ажилтан Ё.Лхагвасүрэн: Хуурамч юаныг сэгсэрхэд шажгансан дуутай байдаг

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 20

Энэ сарын 19-ндЧингэлтэй дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт 15.00 цагийн  үед найман шарга валют солилцооны төвд 25 настай эрэгтэй Х нь 100 юань солиулсан нь хуурамч юань байсан аж. Энэхүү хуурамч юань илэрснийг тус төвийн ажилтан цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. Тус хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн 1 дүгээр хэлтэс шалгаж байгаа юм байна. Манай улсад өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг их бүртгэгдэж байсан бөгөөд баяр ёслолын үеэр хуурамч юань ихээр илрэх хандлагатай байдаг. Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк, ЦЕГ-ын хамтарсан тушаал гарч хуурамч мөнгөн тэмдэгт илрүүлэх, шалгах журам өөрчлөгдөөд байгаа аж. Иргэн хувь хүн болон албан байгууллагад байгаа хуурамч юанын тохиолдол бүрт цагдаагийн байгуулагад хандан шалгуулах үүрэгтэй юм байна. Манай улсад хуурамч юань багагүй илэрч гүйлгээ хийж, зарж борлуулдаг. Иргэд хуурамч юаныг хэрхэн таних талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах байцаагч Ё.Лхагвасүрэнгээс  тодрууллаа.

-Хуурамч юаньг иргэд таниж мэдэхгүй нэг нэгэндээ дамжуулдаг. Мөн санаатайгаар ч борлуулдаг тохиолдол олон гардаг. Иргэд хуурамч юаныг хэрхэн ялгах вэ?

-Хуурамч юаныг шалгах хэд, хэдэн арга байдаг. Сэгсрээд үзэхэд хуурамч нь шажгансан дуутай байдаг. Мөн дэвсгэрт нь үнэт цаас гэдэг утгаараа жинхэнэ юань нь дэвсгэрт дээр байдаг хүний үсний ширхэг, мөнгөний тоо бүгд товгор байдаг. Мөн хуурамч юаны усан хээ нь хэвлэгдсэн байдаг. 2010 оноос хойш мөнгөн дэвсгэртүүд нь цагаан цаасан дээр үрээд үзэхээр будаг нь гарж байдаг. Манай ЦЕГ-аас хуурамч юанийн асуудал дээр хяналт тавьж ажиллаж байна. Эдгээр хуурамч юань нь хаанаас орж ирж, иргэдийн санамсар болгоомжгүйгээс болж байна уу гэдэг дээр хяналт шалгалт хийж байна. Орж ирсэн юань их, бага хэмжээгээр  нь хэн гэдэг хүнээр дамжиж орж байна гээд бүх хүмүүсийг бүртгээд ажиллаж байна. Өнгөрсөн аравдугаар сарын ихээр багахан хэмжээний хуурамч юань илэрсэн байгаа энэ ажил дээр ч гэсэн хяналт тавиад ажиллаж байна.

-Голчлон хуурамч юань хаана илэрч байна вэ?

-Манай иргэд эрээн рүү их худалдаа наймаа хийдэг. Ингэхдээ  их анхааралтай байх хэрэгтэй. Хуурамч юань үйлдвэрлэгчид ямар аргаар гүйлгээнд оруулж байна гэхээр багахан хэмжээний төлбөр тооцоо хийхэд нь мөнгийг зорчигдын анхаарлыг сарниулж байгаад өгсөн юаныг хуурамч юаниар сольдог. Энэ анхааралгүй байдлыг ашиглан  буцаагаад хуурамч юань өглөө хэмээн буцааж өгдөг. Хуурамч юань үйлдвэрлэгчдийн гол арга энэ. Манай монголчууд бүрэг ичэмхий зангаасаа болж хаяад явчдаг. Ингэж залилуулах магадлал маш өндөр байдаг.

-Ийм тохиолдол гарсан үед тухайн байгаа газрынхаа цагдаад хандах хэрэгтэй байх?

-Тухайн явж байгаа газартаа ийм хэрэг гарвал шууд цагдаа дуудаад шалгуулах хэрэгтэй. Ингэж шийдэхгүй байсаар байгаад манайд хуурамч юань ихээр орж ирдэг. За мөн их хэмжээний хуурамч юаныг санаатайгаар зарж борлуулах ийм тохиолдол байна. Санаатайгаар зарж борлуулсан хэдэн хэрэг дээр ажиллаж байна. Юаниар их хэмжээгээр гүйлгээ хийдэг хүмүүс автомат машин авах шаардлагтай. Мөн дэлгүүрүүд зарагддаг неон нь гэрэг гээд цэнхэр гэрэлийг ашиглаж болно. Энэ гэрлээр мөнгөн дээр тусгаад үзэхээр дэвсгэртийн тоо нь тодорч харагддаг. Монгол мөнгө ч мөн адил ингэж шалгах боломжтой.

-Монгол мөнгөний тухайд хуурамчаар үйлдэх тохиолдох явдал хэр гардаг вэ?

-Сүүлийн үд монгол мөнгө асуудал болж байна. Их хэмжээгээр олон дахин давтамжтайгаар гүйлгээнд орлоо гэсэн мэдээлэл гардаг. Энэ асуудал дээр Нийслэлйин цагдаагийн газар, Нийслэлийн эрүүгийн цагдаагийн газар, Улсын мөрдөн байцаах газар банкны холбогдох улсуудтай хамтраад ажлын хэсэг байгуулаад зургадугаар сараас эхлээд ажиллаж байна.

-Хуурамч юаныг санаатай зарж борлуулсан тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Эрүүгийн хуулийн 174 дүгээр зүйлд зааснаар мөнгөн дэмтэгт үнэт цаас, онцгой албан татварын тэмдэгт хуурамчаар үйлдсэн тохиолдолд өн ашилах борлуулсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгох эсвэл 3-6 сар хүртэлх сараар баривчлана. Мөн 2-5 жил хүртэх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ. Гэхдээ хохирлын хэмжээнээс шалтгаалаад оноох шийтгэл өөр өөр байна.

 

Б.Анхаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top