256 - р ангийн байлдагч сүрьеэ өвчнөөр нас баржээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 20

Өвөрхангай аймагт байрлах Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн байлдагч Ж өнгөрсөн сарын сүүлчээр сүрьеэ өвчний оноштойгоор таалал төгссөн байна.

Говь-Алтай аймгмийн харъяат Ж нь өнгөрсөн тавдугаар сард цэрэгт татагдсан бөгөөд есдүгээр сараас бие нь өвдсөн тухай ар гэрийнхэндээ хэлж байжээ. Талийгаачийг аравдугаар сард Цэргийн госпиталь руу шилжүүлсэн бөгөөд онош нь сүрьеэ хэмээн гарч улмаар ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ. Ж-г эмнэлэгт хэвтэхээс өмнө ар гэрийнхэн нь Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн захирагч Б.Дамдиндоржтой удаа дараа утсаар холбогдож, байлдагчийн биеийг асууж байсан бөгөөд захирагч тухайн үед өвчтэй тухай нэг ч удаа хэлээгүй аж. Түүнчлэн талийгаачийг нас барахаас хоёр хоногийн өмнө ЗХЖШ-ын дарга, Дэслэгч генерал Ц.Бямбажавын гарын үсэгтэй албан тоотоор түүнийг өвчний учир цэргийн албанд тэнцэхгүй гэх үндэслэлээр цэргээс чөлөөлсөн байжээ. Тиймээс ар гэрийнхэн нь хүүгээ өвдсөөр байхад гэрийнхэнд нь хэл хүргээгүй, хэтэрхий оройтож эмнэлэгт хэвтүүлсэн, мөн хүсэлт гаргаагүй байхад цэргээс халсан зэрэгт гомдолтой байгаагаа ЗХЖШ-д хүргүүлээд байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
төөмкө(112.72.13.202) 2025 оны 03 сарын 13

энэ цэргийн эмч дарга нар нь жаахан хариуцлагатай баймаар юм хүн хүнээр дутдаг хорвоод хүний амь эрсдчихээд байхад тоохгүй хариуцлагаас мултрах арга замаа хайж байгаа нь үнэн өрөвдөлтэй юм. Таны хүү армид алба хааж байгаад амь насаа алдвал та яах вэ? төрийн цалин сул идчихээд түмний хүүхдүүдийг дарамталж мөнгө нэхдэг, зоддог зангаа хэзээ болих вэ? энэ хүүхэд сүрьеэтэй бол энэ ангийн бүх цэргүүд сүрьеэтсэн байлгүй дээ ДАМДИНДОРЖОО хариуцлагаас мултрах гэж хүний жаахан хүүхдэд хүнд өвчний онош худлаа тавьж авилгаддаг,арга

1  |  0
мөнхбат (65.49.14.84) 2025 оны 03 сарын 13

хүний амь нас хариуцаж байдгийн хувьд цэргийн байгууллага бол маш өндөр ёс суртахуунтай, хяналт шалгалттай, хариуцлага өндөртэй байх ёстой. Тэр ч утгаараа гаргасан алдаагаа ухамсарлажхариу цлагаа бүрэн хүлээх чадвартай байх ёстой. Зүгээр нэг эд бараа устсан бол яая гэхэв. Хүний АЛТАН АМЬ эрсдчихээд байхад таг дүлий байдлаар асуудлыг өнгөрөөх учиргүйг ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 256-Р АНГИЙН ЗАХИРАГЧ ХУРАНДАА ДАМДИНДОРЖ ТА АНХААРАЛДАА АВАХ ЁСТОЙГ ардчилсан монгол улсын иргэний хувьд шаардаж байна.

1  |  0
мөнхбат (65.49.14.84) 2025 оны 03 сарын 13

Ер нь эмчийн үзлэгт орж, эрүүл мэндээр тэнцсэн гэсэн эмчийн тодорхойлолттой гоор цэргийн албанд татагдан ирсэн цэргийн албан хаагчид яагаад 4 сарын дотор сүрьеэ өвчний шалтгаанаар нас барах болов? Цэргийн ангийн дарга нар хариуцлагаас бултахын тулд элдэв янзын бичиг баримт бүрдүүлжарьсаа хамгаалаад байгаа учрыг нэг л сайн ойлгохгүй байна. өглөө бүр ангийн захирагчид цэргийн албан хаагчдын талаар болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн талаарх мэдээлэл ирдэг. Гэтэл энэ албан хаагчийн талаармэдсээр байж ар гэрийнхнээс нь нуун далдалж байсан нь үнэхээр сэжиг төрүүлж байна. логик гаргалгаа нь ”хариуцаж буй албан тушаалтнууд буруутай үйлдэл хийсэн. үүнээс шалтгаалан хүний амь нас хохирсон” гэж үзэж болохоор. эцсийн дүндээ үхсэн хүн үг хэлдэггүй болохоор юу ч гэж хэлж болно гэсэн байдлаар асуудалд хандах ёсгүй. Ядаж хүний алтан амь хохирчихоод байхад ар гэрийнхэнтэй нь уулзах, учир байдлыг үнэн зөвөөр нь тайлбарлах,, бусад дэмжлэг туслалцаа үзүүлэх хүний мөн чанар энэ ангийн захирагчид жаахан ч гэсэн үлдсэн баймаар.

1  |  0
Aagii(103.26.194.89) 2025 оны 03 сарын 13

Muu l baina daa. Ar gert xelexgui baisand neg uchir baina

1  |  0
Top