Нойр дутуу хүүхнүүдэд зориулсан кафе нээгджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 21

Японы нийслэлийн эмэгтэйчүүд үдийн цайны цагаа ажил дээрээ үр ашигтайгаар өнгөрөөж цаг зүйрмэглээд авах кафег Токиод нээжээ.

"Nap Café Corne" нэртэй кафе 2013 оны 11 дүгээр  сарын 19-нд Японы нийслэлд нээгдсэн бөгөөд зочин эмэгтэйчүүдэд (тийшээ эрэгтэйчүүд орох хориотой) хүнд ажлын үеэр буюу дараа нь цаг унтахыг санал болгодог байна.

Кафены төлбөр тэнд өнгөрүүлсэн цагаас хамаарах бөгөөд 10 минут тутам 150 йен буюу 1,5$ байдаг юм. Энэ мөнгөөр унтахад зориулсан олон арван дэрнээс нэгийг сонгон, мөн бага зэрэг юм идэж, нүүр амаа будаж болно.

Үүнийг байгуулагчдын төлөвлөснөөр энэ газрын гол зорилго нь эмэгтэйчүүдэд аюулгүй орчныг бий болгож, тэднийг эрчүүдийн хараанаас далдлах явдал юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
d(103.11.195.76) 2025 оны 03 сарын 13

bolj bna

1  |  0
uyanga(124.158.79.2) 2025 оны 03 сарын 13

huurhun yum be ^^

1  |  0
Top