Чадалтай хоолой, чамин биеэ гайхуулсаар поп дуулж гарч ирэх нь

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 21

МУСТА дуучин Г.Эрдэнэтунгалаг уран бүтээлээсээ хөндийрөөд багагүй хугацааг үдсэн. Тэгвэл "UB Palace"-ын концертын их танхимд болох "Best of Erdenetungalag" тоглолт арванхоёрдугаар сарын 1-нд ганцхан өдөр тоглоно гэж байгаа. Түүний хувьд уран бүтээлээсээ хөндий байсан хэсэг хугацаандаа шинэхэн гэр бүлээ зохиогоод амжээ. Түүний охинд аав болж чадах хүнээр Машбат гэдэг залуу тодроод байна. Машбат нь Зүүнхараа хотын унаган залуу аж.

Одоо ч нутагтаа аж төрдөг гэнэ. Эрдэнтунгалаг дуучны шинэхэн нөхөр нь алтны компаний захирал бөгөөд нутаг орондоо л цуутай нэгэн юм билээ. Ямартай ч махлаг төрхөө гээж, фитнессээр хичээллэн, арваад килограмм жин хаясан түүний зарим зургууд цахим сайтуудад тавигдаж, хэдийнэ анхаарал татаж эхэлжээ. Нийтийн дуучид дундаа хамгийн чадалтай хоолойтой нь хэмээн үнэлэгддэг Г.Эрдэнэтунгалаг энэ удаа сонгодог урлаг, поп уран бүтээл гээд жинхэнэ өөрийгөө илэрхийлэх, чадал чансаагаа харуулах бүтээлийг тоглолтдоо тавина гэдгээ амлаад байгаа билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(112.72.11.67) 2025 оны 03 сарын 13

үнэхээр суусан юм уу, чи л мөнгөнд нь шунаад араас нь гүйгээд байгаан бишүү, суухаа хүрвэл чамаас сайхан хүүхнүүд зөндөө байна, баттай болгож авахгүй бол алдана шүү,

1  |  0
Top