Р.Амаржаргалын тэмцэл өндөрлөсөн ч Шинэчлэлийн Засгийн газрыг шинээр байгуулах асуудал хэвээрээ байна

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 21

5 намын нэгдэл гэдэг утгаараа “Ардчиллын үндэс” хамгийн их соёолсон АН нэг хэсэг СТӨ-ний хүзүүвчинд амьдарч, тухайн үед фракциуд нь амбицладаг байсан хэдий ч яг одоогийнх шиг хутгасан хор нь далдуур халуунаар буцалж байсан удаагүй. Энэ удаа АН-ын олон “толгой” болсон фракциуд өөр хоорондоо өшилдөн, намынхаа дарга, генсек рүү дайрч давшилж эхэллээ. Үүн дээр “Төсөв” гэсэн халхавчний цаана УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг Ерөнхий сайдын суудал руу санаархаж байна гэсэн “шум” саарал ордноор дэгдсэн.


АН-ын “брэнд” болсон улстөрч “Миний үнэ цэнэ Ерөнхий сайдын суудлаар тогтохгүй” гэх утга бүхий үгийг чулуудсан нь өөрийнхөө үнэ цэнийг мэдэрсэн нь тэр. Тэр ч бүү хэл “Ерөнхий сайдын суудлыг Н.Алтанхуяг биш, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санал болгосон ч би сайдын суудалд очихгүй” хэмээн ам алдсан Р.Амаржаргалыг намынхан нь нэгэн дуугаар суудалд нь үлдээх асуудал тодорхой боллоо.


Түүнийг сул гишүүн биш учраас нам асуудлыг нь шийдэх ёстой гэсэн байр сууринаас хандаж байгаа юм. Өөрөөр хэлбэл “Өнгөрсөн сонгуулиар Сүхбаатарт дүүрэгт хаана ч харъяалал үгүй Р.Амаржаргал гэдэг нэртэй хүн очоод сонгогдчихоогүй. АН-аас Ерөнхий сайд хийж байсан. АН-аас нэр дэвшүүлсэн, сонгуулийн хуудсан дээр нь Р.Амаржаргалын нэрийн ард АН гэж тодорхойлсон учраас УИХ-ын суудал түүний хувийн өмч биш” гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд тов тодорхой хэлчихлээ. Тийм ч учраас намын бүлэг нь энэ асуудалд татгалзсан хариу өгч гишүүнийх нь суудалд үлдээхээр санал нэгджээ.


Гэхдээ энэ процесс УИХ дэгийн дагуу явж, хэлэлцэгдэн шийдвэрлэгдэнэ. Тэгэхээр Р.Амаржаргал гишүүний Засгийн газарт гомдсон гомдол, хуудуутай “Төсөв”-тэй хийж буй тэмцэл нь ингээд л өндөрлөх нь гарцаагүй ч АН дахь “Р.Амаржаргал” фракцын дараагийн нүүдлийг таашгүй.


Ямарч байсан Шинэчлэлийн Засгийн газрыг гоочлох, өөчлөх бүр тэргүүнийг нь солих санаархал тус намын фракциуд дунд байсаар байна. МоАХ фракцын хувьд УИХ-ын гишүүн Х.Баттулгын цээжинд Ерөнхий сайдын суудал өлхөн багтдаг гэх. Тиймдээ ч Шинэчлэлийн Засгийн газар огцорч дараагийн Ерөнхий сайдад Х.Баттулга болон “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нар өрсөлдөх нь гэсэн “Бор шувуу” хэвлэлүүдээр цацагдаж байсан удаатай.


Шинэчлэлийн Засгийн газрыг “шинэчлэх” санаа гишүүдэд төдийгүй Ерөнхийлөгчөд ч бий гэдгийг эх сурвалж дурьдаж, хэдхэн хоногийн өмнө “Шинэчлэгдэж” намынхаа даргыг шинээр сольсон МАН-тай хамтран шинэ Засгийн газраа байгуулах яриа хийсэн гэх мэдээллийг цацсан байдаг. Ямартай ч Шинэчлэлийн Засгийн газрыг шинээр байгуулах асуудал энэ оноо дуусгавар болохгүй бололтой.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bataa(103.11.195.36) 2025 оны 03 сарын 13

Ene luivarchid mongol ulsaar togloh ymaa bugd l amidarlaas tasarsan nohduud odoo bolno shdee uls ornoo bododguihaashaa nohduud ve ajnain Baterdene gedeg luivarchin bna omnogovichuudiin huvtsaag luivardaj avchaad ichihch ugui guldiitel yvdag nohor bas eronhii said maid geed yrshig l bna ter e said bolbol mongol hytadiin koloni bolno.

1  |  0
Асуулт(202.179.26.253) 2025 оны 03 сарын 13

УИХ дахь АН-ын бүлгээс асуумаар байна. Амаржаргал гишүүн АН-ын өмч юм байж. Тэгвэл Арвин гишүүн ч АН-ын бус МАН-ын өмч юм биш үү??? Энэ чинь нөгөө ”миний юм бол минийх, чиний юм ч бас минийх” гэдэг шиг л санагдахгүй байна гэжүүдээ. Уг нь хүн гэдэг бол зөвхөн нэг намын өмч бус, үндсэн хуулиар олгогдсон хүний эрх чөлөө хааччихсан юм бэ???

1  |  0
boli2(202.131.230.146) 2025 оны 03 сарын 13

Ah-n dampuunuud odoo boliosooo...Uls ornoor bur togloj guitslee

1  |  0
Top