Зөрчлөө арилгаагүй захын зөвшөөрлийг цуцлана

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 21

“Нарантуул-2” захад өмнө нь галын шалгалт хийгээд шаардлага хүргүүлж байжээ. Учир нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16.1.7 дахь заалтыг зөрсөн байна. Өмнө нь 2011, 2012 онд хийсэн шалгалтаар заавал биелүүлэх албан шаардлагыг тус захын удирдлагуудад тухайн барилга байгууламжийн цахилгааны монтажыг иж бүрэн шинэчлэх шаардлага хүргүүлсэн аж. Үүний дагуу тэд өнгөрсөн онд цахилгааны монтажаа сольжээ. Гэхдээ галын байцаагчийн мэргэжлийн дүгнэлтийг албан ёсоор аваагүй нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн дээрх заалтыг зөрчсөн үйлдэл болсон байна. Мөн барилгын дотуур усан хангамжийн норм дүрэм хангагдаагүй байснаас гадна павилон хоорондын галд тэсвэртэй ханыг шатахуйц материалаар хийсэн зэрэг зөрчил илэрчээ. Өнөөдрийн байдлаар “Нарантуул-2” зах зөрчлөө арилгалаа гэсэн хариу мэдэгдэл ирүүлээгүй байгаа аж. Мэдэгдэл ирүүлэх хугацаа нь ирэх сарын 5-наар дуусгавар болох бөгөөд багтаж хариу ирүүлэхгүй бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах юм байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top