Өдөр тутмын сонин руу халджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 21

Францын өдөр тутмын томоохон сонинуудын нэг "Liberation" сонины байр руу зэвсэглэсэн этгээд халдаж нэг хүнийг шархадуулсан талаар мэдээлж байсан билээ. Гэгээн цагаан өдрөөр ийн сэтгүүлчид рүү халдсан нь "Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх чөлөөт аюулгүй байдалд халдсан хэрэг" болсон гэдэг үүднээс шуугиан тариад буй юм. Тэгвэл өчигдөр орой Парисын цагдаа нар гэмт этгээдийг баривчилсанболохыг "BBC" агентлаг мэдээлж байна. Дээрх хэргийг үйлдсэн этгээд урьд нь шоронд хоригдож байсан Абдехаким Дехар гэгч аж. Түүнийг лхагва гаригийн орой 18.00 цагийн үед Парис хотын Бойс Коломбэс цэцэрлэгт хүрээлэнд байх үед нь баривчилжээ. А.Дехар нь 1994 оны үед хүн амины хэрэгт хам хэрэгтнээр сэжиглэгдэн хоригдож байгаад1998 онд суллагдаж байсан нэгэн аж. Тэрбээр даваа гаригт "Liberation" сонины сэтгүүлчид рүү халдаж нэг зурагчныг шархдуулсан билээ. Дараа нь банк дээрэмдэж, машин хулгайлан зугтсан байдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top