Хөвсгөл далай хөлдөөгүй, Хаалга хаагддаггүйн шалтгаанаар ”Аэро Монголиа”- ын нислэг дахин саатлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 21

Энэ сарын 19-нд буцах байсан Ховд аймаг  Улаанбаатар чиглэлийн онгоцны нислэг хойшилсон байсан.  “Аэро Монголио” ХХК-ны лавлах утаснаас энэ талаар тодруулахад: Хөвсгөл далай хөлдөөгүй, уур манан ихтэй учраас дээгүүр нь онгоц нисч болохгүй болоод нислэг хойшилсон гэж байсан юм. Уг нислэг  өнөө өглөөний  09: 30 цагт ахин хүнээ суулган нисэхээр бэлдэж байсан боловч  онгоцных нь хаалга хаагдахгүй болжээ. Тиймээс нислэг дахин хойшилсон байна. Тус онгоц ийнхүү саатсаар зорчигчдыг  гурав хоног хүлээлгэж байгаад үйлчлүүлэгчид ихэд бухимдалтай байгаа аж. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.170.69.194) 2025 оны 03 сарын 13

Xubsgul ruu baildaanii ongotsoor xun teeverledeg boloo yutai. Zurgaa solioch de.

1  |  0
Top