Хэлмэгдсэн монголчуудад хүндэтгэл үзүүлэв

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 22

ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн урилгаар тус улсад айлчилж буй Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга Л.Цог тэргүүтэй Монголын Парламентын  төлөөлөгчид Москвагийн Бутово суурингийн ойролцоо орших улс төрийн хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлээ.

 

Уг арга хэмжээнд Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайд Ш.Алтангэрэл болон Элчин сайдын яамны ажилтнуудын төлөөлөл оролцов. Хэлмэгдсэн монголчуудын дурсгалд зориулан босгосон уг хөшөөг энэ жил өргөтгөж 249 хүний нэрсийг бичсэн 6 чулуун самбарыг шинээр нэмж байрлуулсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top