Нийслэлийн хэмжээнд ажиллаж буй 400 орчим замын цагдаа замын хөдөлгөөнийг зохицуулдаг. Зөрчил гаргасан жолооч нарыг бэлэн мөнгөөр торгодог тогтолцоог удахгүй халах гэж байна. Энэ сарын 29-нөөс эхлэн замын цагдаа нар уншигч, хэвлэгч төхөөрөмжийг түгээх бөгөөд ирэх арванхоёрдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх аж. Зөрчил гаргасан жолооч иргэний цахим үнэмлэх, жолооны үнэмлэх эсвэл хурууны хээгээ таниулан торгуулиа дансаар төлнө. Заасан хугацаанд торгуулиа төлөхгүй бол торгуулийн хэмжээ нэмэгдэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )