Хилийн 0245 дугаар ангийн хариуцсан ОХУ-ын талаас морьтой, буу агссан гурван хүн хил зөрчин орж иржээ. Тэдний мөрөөр хилчид эрлийн ажиллагаа зохион байгуулж, улсын хилээс дотогш нэлээд гүн нэвтэрсэн байхад нь олж саатуулсан байна.
Хил зөрчсөн гурван хүний нэг болох Айсович гэх залуу нөгөө хоёроо толгойлон дагуулж ирсэн байж болзошгүй гэх мэдээллийг хууль хяналтын байгууллагын эх сурвалж өглөө. Тэд ОХУ-ын Тува улсын Мугур Аксы тосгоны иргэд бөгөөд мал хулгайлах зорилгоор манай улсын хилийг зөрчсөн гэдгээ хүлээсэн аж. . Айсовичийг дагуулан мал хулгайлж байгаад баригдсан Тувагийн иргэн нь өдгөө ШШГЕГ-ын харьяа Ховд аймаг дахь хорих ангид ял эдэлж байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )
буудчихаач бааснуудыг,