Аймгийн төвүүдэд гурил, мах, цагаан будаа, шингэн сүү, элсэн чихэр ямар үнэтэй байгаа судалгааг гаргажээ.
Гурилын үнэ: Аймгийн төвүүдийн хүнсний зах, дэлгүүрт хэрэглээ ихтэй 1-рзэргийн гурилын үнэ 640-1100 төгрөгийн хооронд худалдаж байна. Гурилын үнэ өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад Архангай, Баян-Өлгий, Өвөрхангай, Дархан-Уулаймагт 20-100 төгрөгөөр өссөн.
Дорнод аймагт 1-р зэргийн гурилын үнэ хямд буюу 640 төгрөг байхад, Завхан аймагт 1100 төгрөг байгаа аж.
Махныүнэ: Хонины махны үнэ өмнөх долоо хоногийнхоос Увс, Хөвсгөл, Дорноговь аймагт 100-500 төгрөгөөр буурсан бөгөөд Ховд, Баянхонгор, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар аймагт 200-300 төгрөгөөр өссөн байна. Хонины махны үнэ Завхан, Сэлэнгэ, Өмнөговь аймагт 7000 төгрөг, Баян-Өлгий аймагт 5000 төгрөг байгаа нь хамгийн хямд үнэтэй байв.
Үхрийн махны үнэ өмнөх 7 хоногийнхоос Дорнод аймагт 200 төгрөгөөр буурсан бөгөөд Увс, Баянхонгор, Говьсүмбэр, Дархан-Уул, Хэнтий аймагт 100-500 төгрөгөөр өссөн байна. Үхрийн махны үнэ Дорноговь аймагт 8500 төгрөг байгаа нь хамгийн өндөр үнэтэй байгаа юм. Баян-Өлгий аймагт 5000 төгрөг гэж байгаа аж.
Ямааны махны үнэ Төв, Дорнод аймагт 250-300 төгрөгөөр буурч, Баянхонгор, Говьсүмбэр, Дархан-Уул, Сүхбаатар, Хэнтий аймагт 250-500 төгрөгөөр өссөн байлаа. Ямааны махны үнэ Сүхбаатар аймагт хямд буюу4 250 төгрөг байхад Завхан, Ховд, Хөвсгөл, Өмнөговь, Сэлэнгэ, Хэнтий аймагт 6000 төгрөг нь хамгийн өндөр үнэ байна.
Малын сүүний үнэ: 2013 оны 11-рсарын 20-ны байдлаар малын сүү аймагт 800-2800 төгрөгийн үнэтэй худалдаалагдсан байна. Сүүний үнэ Говь-Алтай, Орхон, Дундговь, Төв, Сүхбаатар аймагт 50-300 төгрөгөөр өссөн бөгөөд Хөвсгөл аймагт 100 төгрөгөөр буурсан байна. Өмнөговь аймагт хамгийн /2800 төг/ өндөр үнэтэй байна.
Цагаанбудаа, элсэн чихрийн үнэ: 2013 оны 11-рсарын 20-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх 7 хоногийнхоос Баян-Өлгий, Өвөрхангай, Дундговь аймагт 40-100 төгрөгөөр буурсан, Булган аймагт 200 төгрөгөөр өссөн байв. Аймагт цагаан будаа 1 кг нь 1700-2400 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна.
Элсэн чихрийн үнэ өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад Баян-Өлгий, Ховд, Сэлэнгэ аймагт 40-200 төгрөгөөр өсч, Дундговь аймагт 50 төгрөгөөр буурсанбайна. Элсэнчихэр 1 кгнь 1500-2000 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна.

Сэтгэгдэл ( 0 )