Цаг хугацаа харвасан сум шиг гялсхийн өнгөрч, хуучин оноо амжилт бүтээлээр дүүрэн үдэж шинэ оноо угтах мөч хаяанд иржээ. Удахгүй болох шинэ жилийн арга хэмжээндээ ямар загварын даашинз өмсөх вэ? Энэ жилийн загварын чиг хандлагыг мэдэхийг хүсч байгаа биз дээ. Баярын үдэш эрхэмсэг гоо бүсгүйн дүрд хувирах дургүй бүсгүй гэж үгүй. Тиймээс энэ удаагийн шинэ жилийн баяраар зонхилох өнгө загварын хандлагыг танд хүргэе. Энэ жилийн тухайд мөнгөлөг, алтлаг өнгө зонхилох бөгөөд гоёл чимэглэлийн хувьд саа болон гялалзсан чимэглэл моданд орж байгаа аж. Мөн богино бөгөөд торон оруулга, хээ хуартай даашинзаар гангарч болох нээ.
Сэтгэгдэл ( 0 )