Хүйтний улиралтай давхцаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний ханш өсдөгийн нэгэн адил түлээ нүүрсний үнэ ч бас нэмэгддэг. Өнөөдрийн Өдрийн сурвалжлагаараа ”Цайз зах”-ыг зорьсон юм. Энд модоо аваарай, нүүрс аваарай” гэж хашгирсан олон хүмүүс зам даган зогсоно. Тэд өдөрт “доод тал 8 шуудай, дээд тал нь 15-аас илүүгүй шуудай нүүрс зардаг аж. “Цайз”-д ихэвчлэн Налайхын нүүрс байх бөгөөд модны хувьд хар мод элбэг юм байна. Үнийн хувьд нэг жижиг шуудайтай нүүрс 3000 төгрөгийн үнэтэй аж. Харин хар мод шуудайнаасаа хамаараад 2500-6000 төгрөгийн үнэтэй. Сүүлийн үед гадаа дулаахан цаг агаар тогтуун байгаа тул нүүрсний үнэ бага хэмжээгээр буугаад байгаа гэнэ. Үүнийг нь иргэд мэдэхгүйдээ улам нэмэгдээд байна гэж уурлах тохиолдол ч их гардаг гэж тэндэхийн худалдаачид ярьж байлаа. Өндөрлөгөөтэй портер нүүрс нь 250-270 мянган төгрөг. Өндөрлөгөөгүй портер нүүрс 160-180 төгрөгийн үнэтэй байна.
Уг захын нүүрс борлуулагчид: “ойрдоо орлого муутай байна. Энэ долоо хоногийн сүүлээр цас орох юм байна билээ. Цас ороод хүйтрэхээр нүүрс гайгүй сайн зарагдана орлого сайтай болно гэж байсан юм.
Цайзын гадаа талбайд зогсож нүүрс худалдаалахад өдрийн түрээс нь 5000 төгрөг аж. Тэд энэ түрээсийг үнэтэй байна гээд бухимдангуу байсан юм. Учир нь өдрийнхөө хоол, түрээс болон Налайхаас хот хүртэл явах замын зардал, торгууль гээд нилээдгүй мөнгө төлж байж хэдэн олохын тулд ингэж зогсож байгаа шүү дээ гэлээ.
Р.Бадамсүрэн

Сэтгэгдэл ( 1 )
hetsuu ch yumaa daa huurhiis