ГЕГ-ын харъяа Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй зөрчлийг саяхан илрүүлжээ. Тус гаалийн газрын “Материал импекс” дэх гаалийн хяналтын бүсэд арваннэгдүгээр сарын 15-ны өдөр АНУ-аас илгээмжээр ирсэн, Монгол Улсын иргэн М-н суудлын автомашин, мотоцикл, гэрийн ахуйн бараа гэж мэдүүлсэн бараанаас 7,62 мм –ийн хийн гар буу, винтов маркийн урт бууны 340 ширхэг сум байсныг илрүүлэн тогтоосон байна. Энэхүү үйлдэл нь эрүүгийн гэмт хэргийн шинж чанартай байсан тул харьяалалын дагуу хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )