Бидний үзэх дуртай нилээн шуугиан тарьсан бодит явдлаас сэдэвлэсэн ХАРААЛ киноны тухай мэдээлэлийг та бүхэндээ хүргэж байна.
"The Conjuring” – болсон явдлаас, бидэнд тохиолдсон явдлаас сэдэвлэсэн юм. Хүмүүс киног миний бичсэн номноос сэдэвлэсэн гэж боддог, энэ бол эндүүрэл юм. Уг киног Ed ба Lorraine Warren хоёрын бичсэн баримтаас бүтээсэн. Хүмүүс мөн арай хэтрүүлсэн байна, худлаа байна гэсэн, харин би нэг л юм хэлье – Кинон дээр гарсан бүх зүйл яг болсон. Итгэнэ үү, байна уу өөрөө мэд.
– "Andrea Perron ( 2013 оны 6 сард)
Түүхийг судлах нь:
Перроны гэр бүл уг аралд (Rhode Island) хэр удаан амьдарсан бэ?
Тэд ойролцоогоор 10 жил тэнд амьдарсан. Рожер ба түүний эхнэр Кэролин нар 1970 оны өвөл тэр байшинг худалдаж авсан. 5 охинтой болохоор тэдэнд том газар нутаг хэрэгтэй байсан юм. Тэд 1980 оны 6 сард уг байшингаас нүүсэн.
Киног бүтээхэд Lorraine Warren болон жинхэнэ Perron-ы гэр бүл туслалцаа үзүүлсэн үү?
Тийм. Киног бүтээх явцад Lorraine Warren киноны туслах найруулагчаар ажилласан. Киноны гол утга нь өөрөө болон түүний нөхөр хэрхэн Перроны гэр бүлд тусласан явдал юм.
Мэдээж Перроны гэр бүлийн бүх гишүүд тусласан.
(Дээд талд нь Perron-ы жинхэнэ эгч дүүс харин доод талд нь киноны дүрд нь тоглосон охид)
Bathsheba Sherman гэж яг хэн бэ?
Киноны хамгийн аймшигт муу ёрын сүнс бол Bathsheba Sherman. Тэрээр 1812 онд төрсөн бөгөөд 1844 оны 3 сарын 10нд Judson Sherman-тай хуримаа хийжээ. Нөхрийгөө фермний ажилдаа явсан хойгуур Bathsheba гэрийн эзэгтэйн үүргээ сайн биелүүлдэг байжээ. 1849 оны 3 сард 37 настай байхдаа Bathsheba Judson 2 хүүтэй болов. Тэд 3 хүүхэдтэй байж болох байсан боловч, хүүхдүүд нь 7 нас хүрэхгүй өөд болсон байна.
Bathsheba Sherman-ы зураг байдаг уу?
Тэрээр мөн байж болох бидэнд нэг л зураг байгаа. 1885 онд авсан Перроны гэр бүл худалдаж авсан байшны зураг юм. Энэ зургийг түүнийг өнгөрөхөөс хэдэн сарын өмнө авсан зураг. Зургийг ойртуулж харахад Bathsheba маск өмссөн байна. Яагаад гэдгийг нь тайлбарлаж чадаагүй ч хэд хэдэн таамаг дэвшүүлсэн нь тэрээр өөрийнхөө нүүрийг харуулахыг хүсдэггүй эсвэл эргэн тойрну бактер, вирус гэх мэтээс айдаг байсан байж болно.
Bathsheba Shermanжинхэнэ шулам байсан уу?
Түүнийг шулам байсан гэж яг батлах зүйл байхгүй, тэр үеийн ард иргэд нь тэгж ярьдаг юм байна лээ. Нялх хүүхэд нь түүнтэй хамт байхдаа өөд болов. Хүүхдийн биеийг судалж байхад, гавалнаас нь утастай зүү олдсон байна. Үүний дараагаас хотын оршин суугчид Bathsheba-г нялх үрээ чөтгөрт тахил өргөсөн гээд түүнийг шулам гэх болов. Гэвч мөрдлөгөөр түүнийг гэмгүй болохыг баталсан ч оршин суугчид итгэсэнгүй.
Эрэгтэй жүжигчин Joseph "The Conjuring" кинон дээр шулам Bathsheba-гийн дүрд тоглосон.
Bathsheba яаж үхсэн бэ?
The Conjuring – киног бүтээх явцдаа бид шулам Bathsheba Sherman-ыг 1885 оны 5 сарын 25нд, нөхрийгөө өөд болсноос 4 жилийн дараа хөгширч үхсэн гэдгийг олж мэдсэн. Тэрээр өөрийн хүү болох Herbert-ыг аав шигээ фермер болох бас сүйт бүсгүй Аннатайгаа гэрлэхийг харахыг хүсэн амьдардаг байжээ.
Интернет сайтуудаар та Bathsheba үхэхдээ чулуу болон хувирсан эсвэл саа өвчний улмаас үхсэн аль эсвэл хүүхдүүдээ 4 нас хүрэхээр нь алдаг гэх мэтийг уншиж магадгүй. Тэд бүгд худлаа юм. Анхаарал хүссэн юмуу хүүхдүүд тэдгээр цуурхалуудыг зохиосон.
Perron-ы гэр бүл яаж хорогдсон зүйлийг Bathsheba Sherman-ых гэж мэдсэн бэ?
Мөрдлөгийн явцад Каролин Перрон Ed ба Lorrain Warren-д хэдэн жилийн өмнө болсон явдлаа ярьсан байна: Каролин буйдан дээрээ хэвтэж байхад гэнэт бие рүү нь олон зүү зоож байгаа юм шиг өвдөж дараа нь булчин нь татаж эхэлсэн байна. Өвчин нь намдсаны дараа тэрээр зөгий эсвэл өөрийг нь хатгасан зүйлийг хайхад эхлээд юм олоогүй байна. Гэвч дараа нь арьсан дээр нь юм оёж байсан мэт шархалсан байна. Үүнийг сонссоны дараа Ed ба Lorraine Warren Bathsheba-г хэрхэн нялх үрийнхээ толгойг оёж байсныг санан судлаж, Bathsheba-гийн сүнс Каролиныг дагаж байгааг нотолжээ.
Жинхэнэ байшинд киноны зураг авалтыг хийсэн үү?
Үгүй. Киноны ажилчид 13 сая доллараар 1970-аад оны байшин дахин барьсан.
Байшинг худалдагч нь байшинг сүнстэй гэдгийг нь хэлсэн үү?
Үгүй. Худалдагчид мэдээж тийм юм хэлэх эрх байхгүй. Гэхдээ гэр бүлийг нүүж ирэхээс өмнө шөнө гэрлээ асаалттай хонож байхыг сануулсан байсан байна.
Байшинг Перроны гэр бүлээс өөр нүүж орсон гэр бүлийхэнд адил зүйл тохиолдсон уу?
Тэр гэрт нүүж орсон хэнд ч бай адил зүйл тохиолддог. Ихэнх нь орилоод гүйж гардаг. Тэр гэрт ганцаар амьдарч байсан нэг залуу хамаг хурдаараа орилон байшингаасаа гарсан бөгөөд хувцасаа ч өмсөөөгүй, машинаа хүртэл орхиод гүйсэн байна. Тэр өөрөө эргэж ирээгүй бөгөөд нүүлгэлтийн компаниар нүүсэн байна.
Одоогийн эзэн болох эхнэр нөхөр 2т арай бага паранормал үзэгдэл үзэгддэг. Гэвч хааяа хаалга тогших, өөр өрөөнд хүмүүс ярьцаж, хөлний чимээ, болон хааяа тавилганууд хөдөлдөг.
The Conjuring кинон дээрх жинхэнэ Perron-н гэр бүлийн байшин. 2000-аад оны үед сэргээгдэн өнөө цагт иймэрхүү болсон байна.
Кинон дээр гардаг хүүхэлдэй жинхнээсээ байдаг уу?
Тийм, гэхдээ Перроны гэр бүлтэй холбоогүй. 1970 онд Ed ба Lorraine Warren-ы мөрдөж байсан өөр хэрэг.
Зүүн талын хүүхэлдэй бол жинхэнэ Аннабелл хүүхэлдэй харин баруун талынх нь кинон дээрх хүүхэлдэй.
Түүх нь:
Анагаахын оюутан Донна гэгчид ээж нь төрсөн өдрөөр нь тус хүүхэлдэйг бэлэглэжээ. Удалгүй Донна болон түүний хамтран амьдрагч Ангии хүүхэлдэйг өөрөө өрөөнүүдээр шилжин байгааг анзаарчээ. Хааяа цаасан дээр Аннабелл учир битүүлэг хүүхдийн үгнүүд бичиж байв. Нэг өдөр 2 бүсгүйн найз Луи тэднийд хоноход, шөнө Аннабелл хоолойг нь боох гэж оролдсон байна. Тэрний дараа Луигийн цээж зөндөө урагдсанд Аннабелл буруутайг тодорхойлов. Хүүхэлдэйг зөн билэгтэнд үзүүлэхэд гэртээ учир битүүлэг шалтгаанаар 7 настайдаа нас барсан Аннабелл охины сүнс хүүхэлдэйнд шингэсэн байхыг хэлжээ. Үүний дараа Ed ба Lorraine Warren 2 хүүхэлдэйг судлахаар авсан байна. Одоо ч хүүхэлдэй тэдний гэрт байдаг.
Киног бүтээхэд хэр хугацаа зарцуулсан бэ?
Бичлэгүүд, зургууд гэх мэт бүгдийг шалгаж тодорхой мэдээлэлтэй болохын тулд бидэнд 20 жил шаардагдсан. Эд Варрэн хэлэхдээ үүнийг л бид кино болгож чадахгүй юм бол өөр бид юу хийж чадахыг мэдэхгүй юм байна гэхэд кино хийх болгох санаа төрсөн юм.
Эх сурвалж: www.horoitoi.org
Сэтгэгдэл ( 7 )
Tiim l ih medee hiimeer baigaam bol uursduu olood hiildee hunii site.as mede awchaad deerees n eh surwaljaa zuw bichchij chaddguimuu archaagui yumnuud!!!!!
site-naas medee huulj tavij baigaa bol eh survaljaa zuv bichij suraach maluudaa! www.horiotoi.org
kinon deepx xvvxeldei ni neg l ewgvi muuxai tsapaitai xapaxaap l aidas topmoop..Annabell gdg oxin ymap utga uchiptai oxin ym bol..? Ug ni nas bapsan gwel Rory gd xvv ni bdag bizdee?
bas l evgvi kino shvvvvvvvvvvvv
Бас л эвгүй кино шүү. Шаттераас хойш Конжуринг л байх шив дээ. Өөр гоё энэ зэрэгтэй кино байвал санал болгоорой залуусаа
goy medee bn
sonirholtoi ymaa jinhen annabel n zugeer huuheldei bna kinon deer h n yu bee