Намайг хоёрдугаар курсийн оюутан байхад хамт сурдаг найз охин маань надад сээтэгнэх урлаг буюу “flirt”-ийн тухай анх мэдэж авснаа ярьж өгсөн юм. Түүнд нь биеийн хэлэмжийн тухай ч байж. Эрэгтэй хүний өөдөөс харж байхдаа босоо хэлбэртэй зүйлийг байн байн илж, гараараа оролдоод байвал тухайн залууд “Дин” гэх сэдэл шууд очдог гэх.
Шууд л бид хоёр үнэн эсэхийг нь мэдэхийг тэсэлгүй хүсч, ганц ч залуугүй ангид хичээл орж буй муу багшийгаа л туршлагын туулай болгохоор шийдэв. Найз охин маань яг багшийн ширээний өөдөөс харж суухдаа бичгийн үзгээ гараараа оролдоод л, эргүүлээд байлаа, багшийн царайны багахан хэсэг нь ч хүний урманд татвас хийсэнгүй. Хонх дуугарсны дараа өөд өөдөөсөө бид хоёр харж суугаад “Шал худлаа л юм байна” гэж санал нийлж билээ. Харин томоожих тусмаа хайртай эр хүнд минь ямар ч сээтэгнэх урлаг, биеийн жижигхэн хэлэмж ч нөлөөлж чаддагийг өөртөө олж нээсэн юм. Намайг хумс арилгадаг хөвөнгөө яаж задлахаа мэдэхгүй эргүүлж тойруулахад л жоготой инээгээд ирдэг адтай золиг шүү дээ. Энэ удаагийн асуулга юуны тухай байх нь та нарт бараг л ойлгомжтой болсон байх. Олон нийтийн, хүний хөдөлгөөн ихтэй газар хийж байсан хамгийн тачаангуй үйлдлээ Гоолингоочууд ийн нэрлэж байна.
1. Цээжилж авмаар кино суудал
Тэгэхэд их хүйтэн өдөр байсан юм. Бараг хавар болчихсон ч гэсэн нэг тийм салхитай, зэврүүн өдрүүд байдаг даа. Тийм болохоор хайрттайгаа уулзахаар гарахдаа өвлийн урт хар күртикээ өмсөөд гарлаа. Машинд суусан чинь халууцаж байгаа гэж тоймгүй. Кинотеатрт орохдоо хурдхан тайлаад хайртыгаа налаад л киногоо үзлээ. Монгол кино болохоор эхэндээ сонирхож байгаад сүүлдээ нойр ч хүрэх шиг. Бараг унтах шахаж байсан чинь гэнэт найз залуугаа өдмөөр санагдаад болдоггүй. Тэгээд л цамцыг нь сөхөөд гэдэсний булчинг нь нэг нэгээр нь илээд л, оролдоод л явлаа даа. Манай найз залуу эхлээд тоохгүй байснаа сүүлдээ миний цамцыг сөхөж гэнэт дээшээ явуулдын байна. Тэгснээ хөхөвч тайлаад шууд л хоёр хөхнөөс барихаар нь сандраад гялс нөгөө хар күртикээ өвөр дээрээ халхалж тавьсан. Хамгийн ард талын, тэгээд захын суудал байсан болохоор хажууд сууж байсан хоёр хүүхэн ч бид нарыг тиймэрхүү юм хийж байна гэж гадарлаагүй байх. Дотор сонин болоод л, ёстой нэг халуухан кино үзэлт байсан даа. Кино дууссаны дараа миний хайрт нээх хөөрхөн суудлын дугаар, эгнээг нь инээж байгаад л сайн тогтоож авжуу кк. /23 настай, С/
2. Огтхон ч санаатай үйлдэл биш боловч…
Бид хоёр хавар, манай байрны гадаа машинд нь сууж байсын. Тэгээд л би эрхлээд өвөр дээр нь гарчихсан, хоёулаа цонхоор нь тэрүүгээр явж байгаа хүн амьтан харсан шигээ байж байлаа. Гэнэт өмднийх нь цахилгаан намайг нухаад болдоггүй, эвээ олох гээд хоёр тийш займчсан чинь манай хүнд тэр нь цочрол болж очоод. Тэр ёстой санаандгүй юм болсоон, миний хөдөлдөг нь албаар биш шүү дээ. Гэтэл дуу нь нэг л сонин болоод.. Би шууд л яаж байгааг нь гадарласан. Бид хоёрт цонхоо дээшлүүлэх, олон нийтийн, хөл хөдөлгөөнтэй газраас холдох ухаан сэхээ, цаг хугацаа ч байгаагүй. Манай хүн миний өмдийг шууд тайлж, би улам лав шигдэж суугаад араасаа суугаа байдлаар анх удаа хийгээд үзчихсэн. Гаднаас харахад зүгээр л цонхоо нээлттэй машиндаа сууж байгаа хос шиг, гэхдээ дотроо бол жинхэнэ аймар юм болж байгаа юм чинь. Дууссаны дараа, өөрөөр хэлбэл ухаан мэдрэлээ буцааж олсны дараа бие бие рүүгээ хараад “Юу болоод өнгөрөв өө?” гэдэг шиг л юм болсон доо. /21 настай, Н/
3. “Flirt”-ийн урлаг хэзээ үйлчилдэггүй вэ?
Үйлчилсэн үгүйг нь мэдэхгүй ээ. Надтай танилцахаар ирээгүйг нь бодоход үйлчлээгүй л юм байлгүй. Валентины өдрөөр найз охидуудтайгаа шоудаж байтал миний фейсбүүкээр мэддэг, гэхдээ найзын хүсэлт ч явуулж зүрхлээгүй залуу орж ирж байна аа. Тэгэхээр нь “Би ер нь эм хүн шиг л эм хүн шд” гэж зориглоод киноноос харсан сээтэгнэх маяг хийж үзсэн юм. Үсээ байн байн хойш нь хуруугаараа самнаад, нэг тийм хагас нүдээ анисан харцаар хараад л. Надад бол үнэхээр тачаангуй хөдөлгөөн байсан юм шүү, даанч тэр анзаараагүй гараад явчихсан. Тэгсэн дараа нь биеийн хэлэмжийн тухай уншиж байсан чинь дор хаяж гурван удаа эрэгтэй лүүгээ зоригтой харах хэрэгтэй гэсэн. Бүр гурвын гурван удаа шүү. Ийм тэнэг байх гэж, эр хүн нээрээ. /19 настай, А/
4. “Хайраа хоёулаа хүүхдийн талбай дээр байна шдээ!”
Бид хоёр залуухан байхдаа энд тэнд тэнэгтэж өгдөг байсөөн. Хар өглөө ш дээ, бараг. Хүүхдийн тоглоомын талбай дээр байхдаа бид хоёр тэврэлдээд л нялуураад байж байлаа. Уг нь бол “Тэр жоохон хүүхдийг хараа. Ямар хөөрхийн бэ?” гээд л гэмгүй байж байсын. Сүүлдээ бие биенийгээ зүгээр хөөрхөн үнсэж байснаа удалгүй би давраад хүчтэй озож, үнсэлцэж өгч байна аа. Би өөрөө анзаараагүй. Тэгсэн манай хүн сандарснаа намайг түлхэж зогсоогоод “Хайраа хоёулаа хүүхдийн талбай дээр байна шдээ, хүмүүс харж байгаа” гэдийн. “Нээрээ юу билээ?” гээд эргээд хартал яг тойрсон байшингийн дунд бид хоёр сууж байсан. Зөндөө инээд хүрч билээ. /42 настай, У/
5. Чи хайраа ингэж баталж чадах уу?
Зун нөхөр маань хөдөө ажлаар явчихдаг болохоор сардаа ганц хоёр л уулздаг байлаа. Нэг уулзахдаа нөхөр маань хуримын ордны гадаа дагуулж ирээд “Надтай гэрлээч. Би чамайг насан туршдаа хайрлаж чадна” гэж хэлсэн юм. Яагаад ч юм тэр үед түүнийг туршиж, сорьж үзмээр байсан юм л даа. /нөхөр маань их хашир, бодолтой хүн/ Тэгээд би “Тэгвэл яг энд батлаач” гээд нэг гараа дээш өргөж толгойн хавьд тавиад хашаа налаад зогссон юм. Тэр үед нөхрийнхөө хоёр давхраатай нүдийг аяганаасаа бүлтрэх гэж байгаа юм шиг ямар том болсныг одоо ч мартдаггүй. Гайхаж зогсож зогсож байснаа үлдсэн гарыг нь минь дээшээ нийлүүлж бариад тэгээд л бид хоёр хуримын ордны гадаах хашаан дээр зогсоогоороо сексдсэн юм даа. Орой байсан болохоор тэрүүгээр нэг хүн ч яваагүй. Явсан ч үнэндээ надад хамаагүй санагдаж байсан. Бид хоёрын амьдралыг шийдсэн үдэш байсан юм шүү дээ. /28 настай, Ш/
6. “Хоёулаа даруухан байя аа..” /Хамгийн сул хоолойгоор уншаарай/
Одоо бодсон чинь нээх сүртэй биш ч юм шиг санагдаад явчихлаа шүү кк. Би рестораны ширээн доогуур хөлөө явуулаад түүнийг оролдож байсан. Дээр нь бол хоёулаа юу ч болоогүй юм шиг зүв зүгээр царайлаад л, доогуур бол зүгээр бөөн юм болж байгаа юм чинь. Бас нэг удаа кино театрт кино үзчихээд босоод явахад нь өгзөгнөөс нь гялс базчихаж байсан кк. Ер нь тэгээд би чинь байнга муу найз залуугийнхаа элдэв юмыг нь оролдож, цочроож байдаг юм дөө. Цаадах чинь өөрөө ч бас дуртай, наанаа “Хоёулаа даруухан байя аа” гэдэг мөртлөө л шүү дээ. Намайг гэнэт гэнэт, сонин сонин үйлдэл хийхээр бүр аймар хэцүү болоод л хүсээд эхэлдэг гэсэн. Тийм цочроо өгөх эрчүүдэд үнэхээр гоё байдаг юм шиг байна лээ. /22 настай, Э/
Харин чиний олон нийтийн газар хийж байсан хамгийн тачаангүй зүйл юу вэ?
Сэтгэгдэл ( 1 )
Nz zaluutaigaa nziinh ni hurimand ochsiin tegeed ih uusan bsan neg medsen chin bi tvvnii garaas chireed emegteichvvdiin 00-d orood dotroos ni tvgjeed tsaash ni oilgomjtoi biz gehdee ih goy bsan .Utasaa teged unagaad haytsan l bolhoos bish Ulaanbaatar zochid buudliin restaurentiin 00-d bolson ter ywdal hamgiin romantik bsan.