УИХ-ын сонгуульд Эрдэнэт хотоос хоёр ч удаа улиран сонгогдсон УИХ-ын гишүүн асан Д.Одхүүг сар гаруйн өмнө Улаанбаатар төмөр замын даргаар томилогдох гэж байна гэх яриа газар авч байсан. Гэсэн хэдий ч УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан Г.Сэрээнэндоржийг даргаар томилсон билээ. Тэгвэл Монголын Засгийн газар УИХ-ын гишүүн асан Д.Одхүүгийн ажлын туршлага, мэдлэгийг Эгийн голын усан цахилгаан станцыг барих төсөлд ашиглахаар болжээ. Тодруулбал түүнийг өчигдөр Эгийн голын усан цахилгаан станц барих төслийг удирдуулахаар болжээ

Сэтгэгдэл ( 0 )