Эрхэмсэг бүсгүйчүүдийн эрүүлээр турах ”Шилдэг” 30 коммент

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 24

Шинэ жил хаяанд ирсэн энэ өдрүүдэд бүсгүйчүүд  маань турах тухай бодож байгаа нь гарцаагүй. Зарим эмэгтэйчүүд богино хугацаанд хэт  хоол  сойж,  турж, чаддаг ч эргээд амархан таргалчихдаг сул тал бий. Тэгвэл энэ амралтын өдрийн дугаартаа бид эрүүлээр турах энгийн бөгөөд амьдралд ойрхон, ашигтай  аргыг хүргэж байна. Эрүүлээр турах  “Шилдэг” 30 коммент.

 

1.     Өглөө бүр нэг аяга лемоны шүүс ууж, өдрийн турш,  нэг цаг тутамд гурван аяга бүлээн ус уу ингээд л та эрүүлээр турна.

2.     Унтаж босоод  өлөн гарч болохгүй. Өглөөний цайнд сүү талх, өндөг, мах, хоол алийг  нь ч хамаагүй ид. Ингээд л та эрүүлээр турна.

  1. 3.   Үдийн цайндаа бага хэмжээтэй боловч уураг ихтэй хоол хэрэглэж сур  ингээд л та эрүүлээр турна.
  2. 4.  Оройн хоолондоо  лууван, байцаа, төрөл бүрийн ногоо зэрэг  хөнгөн хоол хэрэглэж занш ингээд л та эрүүлээр турна.
  3.  5.  Гаазтай, лаазтай ундаа, сахар, жүүс  чихэр, шиколад хэрэглэхээс татгалз ингээд л та эрүүлээр турна.
  4. 6.  Хүнснийхээ уурагны хэрэглээг нэмэгдүүлж,  нүүрс усны хэрэглээг хас ингээд л та эрүүлээр турна.
  5. 7.  Идэж буй хоолныхоо калорыг нэг өдөрт  1500 - гаас хэтрүүлэхгүй бай ингээд л та эрүүлээр турна.
  6. 8.  Хичнээн өлссөн ч нэг аяга хоолоо арван минутын турш сайн зажилаад амталж, идэж сур ингээд л та эрүүлээр турна. 

9.     Кофе, цайг  цэвэр усаар орлуул ингээд л та эрүүлээр турна. 

10.  Аливаа хүнсийг чихрээр амталдаг муу зуршилаа орхи ингээд л та эрүүлээр турна. 

11.  Гурвалжин будаа, арвай, хар талх зэрэг шингэц сайтай, өл даах хүнснийг түлхүү хэрэглэ ингээд л та эрүүлээр турна. 

12.   Өдөр тутамдаа кальциар баялаг хүнс ихээр хэрэглэ ингээд л та эрүүлээр турна.

13.   Архи, вино, шар айраг нь стакан тутамдаа 200 калори агуулдаг. Согтууруулах ундаа уухаа боль ингээд л та эрүүлээр турна.

14.  Оройн хоолоо идчихээд  шүдээ угааж, өнөөдрийн хоололт дууссанаа өөртөө тунхагла.  Унтах хүртлээ  идэхгүй байх арга шүү ингээд л та эрүүлээр турна.

15.   Хоосон ходоодтой, орондоо ор шөний турш сайхан амраад, өглөөг эрч хүчтэй угтах болно  ингээд л та эрүүлээр турна.

16.  Хоол бэлтгэж байхдаа байнга амсдагаа больчих чадахгүй бол бохь зажил ингээд л та эрүүлээр турна.

17.   Биеэс тослогийг гадагшлуулдагаар нь үзэм, хар чавга их ид ингээд л та эрүүлээр турна.

18.  Гэрээ цэвэрлэх, хувцсаа өмсөх, хоол хийхдээ өөрийгөө зугаацуулан бүжиглэ ингээд л та эрүүлээр турна.

19.  Идэх бүртээ хоолныхоо хэмжээг чимх, чимхээр багасга ингээд л та эрүүлээр турна.

20.  өдөрт ердөө 10 мянган алхам л газар явган яв. ингээд л та эрүүлээр турна.

21.  Байгалийн гаралтай зөгийн балыг  өглөө тогтмол хэрэглэж сур  өөх хайлуулах шидтэй шүү ингээд л та эрүүлээр турна.

 

22.  Хоолоо идэж сурснаараа ид.  Харин  хоногт 2  литрээс багагүй цэвэр ус уу ингээд л та эрүүлээр турна.

23.   Цайндаа нэг  халбага хивэг хутгаж уу гэдэс цэвэрлэх шидтэй байдаг юм. Ингээд л та эрүүлээр турна.

24.  Ааруул, сүү, тараг тогтмол хэргэлэж занш. ингээд л та эрүүлээр турна.

25.   Цагаан гурилаар хийсэн талх, нарийн боовыг хүнсний жагсаалтаас хас ингээд л та эрүүлээр турна.

26.   Хоёрдугаар хоолноос татгалзаж, олон төрлийн шөлтэй хоол идэж бай. Ингээд л та эрүүлээр турна

27.  Хамгийн гоолиг биетэй хүүхний зургийг өөртөө хадгалаад атаарх, ашигтайгаар атаархана гэдэг эмэгтэй таны давуу тал шүү. Ингээд л та эрүүлээр турна.

28.  14 хоногийн турш архи, давс, сахар амттан хэрэглэхгүй байгаад үз ингээд л та эрүүлээр турна

29.  Өдөрт тогтмол нэгээс хоёр удаа өтгөнөө гарга ингээд л та эрүүлээр турна.

30.  Ходоодныхоо дөрөвний нэгд нь хоол идэж,  дөрөвний хоёрыг нь усаар дүүргэж, нэгийг нь хоосон байлга ингээд л та эрүүлээр турж өөртөө итгэлтэй сайхан бүсгүй болно.

Эрүүл зөв хооллосон ч гэлээ та турахгүй байгаа бол идсэн хоол болгоныхоо ялгадасыг биеэсээ гаргаагүй байна гэсэн үг. Өтгөнөө өдөр бүр гаргаж, бүдүүүн нарийн гэдсээ тогтмол цэвэрлэж байгаарай. Хамгаас чухал нь дотор эрхтэний цэвэр  байдал шүү эрхэмсэг бүсгүйчүүдээ.

 

 Бэлтгэсэн: Н.Ганчимэг

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Даваа(112.72.13.46) 2025 оны 03 сарын 13

:”>

1  |  0
hicheegeed uzeydee(202.126.91.69) 2025 оны 03 сарын 13

margaash negdeh odor bi ene bugdiig turshaad uzneza nadad amjilt huseeree uragshaa

2  |  0
oyuka(202.179.11.30) 2025 оны 03 сарын 13

ohid bvsgvichvvdee bi 3 honogiin dotor 4 hel haysan zowhon tewcheer l heregtei ym bn

2  |  0
chaak(112.72.13.154) 2025 оны 03 сарын 13

hetsuu ymaa

1  |  0
turlaaaa yu (203.91.118.254) 2025 оны 03 сарын 13

ingeed l ta eryyleer targalna .Yaj ch hicheegeed arga alga

1  |  0
ta(202.21.113.141) 2025 оны 03 сарын 13

ingeed l turna

1  |  0
Top