Үхрийн цул мах 6800-7200 төгрөгийн үнэтэй байна

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 24

"Хүчит шонхор" захад махны бөөний болон жижиглэнгийн үнэ өмнөхөөс 500-1000 төгрөгөөр хямдарсан байна. Тухайлбал нэг кг үхрийн цул мах 6800-7200, ястай нь 6000-6200, ямааны цул мах 4800 бол ястай нь 3600 төгрөгийн үнэтэй байна. Харин адууны мах кг нь 4000 бол тэмээний мах 3800 төгрөгийн үнэтэй. Махны жижиглэнгийн үнэ нь дээрх бөөний үнээс 400-800 төгрөгийн илүү юм. Төмс хүнсний ногооны үнэ өнгөрсөн долоо хоногт тогтвортой байлаа. Монгол төмс кг нь 750, лууван 700, хятад үрийн төмс 500, байцаа 900, манжин 1000, сонгино 800-1050 төгрөгийн үнэтэй байна. Алтан тариан дээд гурил кг нь 920, нэгдүгээр гурил кг нь 650, хоёрдугаар гурил 560, цагаан будаа 1800-2200 төгрөг байв. "Эмээлт" захад нэг кг ноолуур 60 мянга болж ханш нь бага зэрэг буужээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.70.41.190) 2025 оны 03 сарын 13

niigemd hudal medeelel tcacahaa bolimoor um. ene medeeg bicihdee zahaar orj uniig ni sudalsan boluu. uhriin tcul mah 9500-tai bna. uchigdur buyu buten saind tiim hanshtai bsan, hudalch erunhii saidiin zahialga umuu haashaa um be

1  |  0
123(202.55.183.107) 2025 оны 03 сарын 13

Шал худлаамэдээлэл байна. Өчигдөр 11-24 нд очиж мах авсан. нэг кг үхрийн цул мах 9500, ястай нь 6500-7500 байсандаа гэж.

1  |  0
Top