Цөмийн хөтөлбөрөөр зөвшилцөлд хүрч чадлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 24

Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх хэлэлцээр өнгөрсөн ням гаригт зөвшилцөлд хүрч чадлаа. Хэлэлцээрт АНУ, Франц, Их Британи, Хятад, Орос зэрэг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орон болон Герман улсын Гадаад хэргийн сайд нар Ираны удирдах албаныхны хооронд болсон билээ. Швейцарийн Женев хотноо  зохиогдсон дөрвөн өдрийн хэлэлцээ багагүй адармаатай явагдсан байна. Өнгөрсөн баасан гаригийг хүртэл талууд тохиролцоонд хүрч чадахгүй, мухардалд ороод байсан ч эцсийн мөчид байдал эерэг тийшээгээ  ханджээ. Үүнийг АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама болон Ираны Гадаад хэргийн сайд  Мухамед Жаваб Зариф тэргүүтэй хүмүүс "Анхны томоохон алхам боллоо" хэмээн ихэд сэтгэл хангалуун байгаа аж. Хэлэлцээрийн эцсийн өдөр Ираны тал улсынхааа эрх ашиг болон холбоотон орнуудын шаардлагыг аль альныг нь харж үзэн дундыг барьсан шийдвэр гаргасан байна. Хамгийн гол нь ням гаригийн хуралдаанаар талууд арван жилийн турш мухардалд ороод байсан тус улсын цөмийн хөтөлбөрийн талаарх маргааныг  дуусгавар болгож, найрсаг харилцаанд хүрэх суурийг тавьж өгсөн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top