Энэ долоо хоногийн өрнийн зурлагаа уншаарай

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 25

Арваннэгдүгэр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 1-ний өдрүүдийн  зурхайгаа шинжээрэй.


Хонины гэр (III/21-IV/19)


Танай ордныхонд  долоо хоног тэр чигтээ амжилт. Даваа ба мягмар гэр бүлийн хосуудын харилцааг бэхжүүлэхэд таатай үе. Мөн энэ цагаар хуультай холбоотой асуудал бичиг баримт хөөцөлдөхөд бүтэмжтэй. Бага зэргийн аялал жуучлал ямар ч талаар амжилттай. Долоо хоногийн дунд ба төгсгөлөөр  ажил дээр чинь өөрчлөлт гарч магадгүй. Танд тушаал дэвших боломж байна. Эсвэл сонирхолтой ажилд чинь тавих бололтой.

Үхрийн гэр (IV/20-V/20)

Долоо хоногийн эхэнд та эрүүл мэнддээ анхаарах ёстой. Биеэ чийрэгжүүлэх, иллэг хийлгэх зэргээр пархлаагаа сайжруулж, өвлийн цагт ихэсдэг ханиад томуунаас сэргийл.  Мөн энэ цагаар өдрийн дэглэмээ өөрчлөн арай чангаруулах боломжтой. Хурим найр, гэр бүлийн баярт оролцоход танд сайхан сэтгэгдэл төрнө.  Сүм хийдээр ороход ч зүгээр.

Хамтатгахын гэр (V/21-VI/20)

Долоо хоног хайраар дүүрэн эхэлнэ. Урт хугацааны дараа  хайртай хүнтэйгээ уулзаж байгаа бол гэрлэх саналаа яагаад тавьж болохгүй гэж. Гэр бүлийн хосуудад хүүхдийн хичээл сурлага сайн байгаа нь бас нэг баяр нэмнэ. Энэ цаг мөчийг ашиглан хүүхдэд хариуцлага, сахилга батыг  зааж сургахад тохиромжтой.  Мөн гэртээ их цэвэрлэгээ хийж, илүү дутуу  хог новшноосоо салах хэрэгтэй. 

Мэлхийн гэр (VI/21-VII/22)

Байр сууцандаа засвар эхэлсэн бол түүнийгээ яаравчлан  дуусгах хэрэгтэй. Гэр бүлийн харилцааг халуун дулаан гэж болохгүй ч нааштай хандлага гарч, холбоо бэхжиж эхэлнэ. Хүүхдүүдтэйгээ та бас сайхан байх учраас тэднийг үзвэрт дагуулаад явсан ч яахав.  Мөн энэ долоо хоног дөнгөж уулзсан залуу хосуудад ээлтэй.

Арслангийн гэр (VII/23-VIII/22)

Сурч боловсорч байгаа арслангуудад таатай цаг учраас таны шалгалт шүүлэг амжилттай байх болно. Мэдээллийг залгиад байх хэрэггүй. Харин түүнийг сайтар боловсруулж сур. Гэр бүлийн харилцаа энэ үеэр хамгийн таатай дулаан уур амьсгалтай байх болно. Дөхөж буй шинэ жилийн баярын уур амьсгалыг анзаарч баярын бэлтгэлээ базаахад алзахгүй.

Охины гэр (VIII/23-IX/22)

Долоо хоногийн эхээр сайтар шаргуу хөдөлмөрлөж эхэлсэн ажлаа дуусгах шаардлага танд байна. Гэрийнхээ ажилд бусадтай хамтарвал сайн.  Хэрэв танайх залуу гэр бүл, санхүүгийн бага зэргийн хүндрэлтэй байгаа бол хамаатан садан, найз нөхөд чинь эд зүйл худалдан авахад хувь нэмрээ оруулах магадлалтай. Залууст үзвэр цэнгэл шаардлагатай.

Жинлүүрийн гэр (IX/23-X/22)

Ойрын хүрээнийхэнтэйгээ харилцаагаа сайжруулах шаардлага танд байна. Шинэ хүмүүстэй танилцах, удтал уулзаагүй нөхөдтэйгөө тааралдах магадлал өндөр. Танилцах  боломж олны хөлийн газар танд гарч ирнэ. Оюутнуудад багагүй хүчин чармайлт гаргах шаардлага байна. Дунд үеэс материаллаг асуудлаа шийдэхэд сайн. Таны орлого өснө.

Хилэнцийн гэр (X/23-XI/21)


Эхний өдрүүдэд ажил хэргийн асуудал шийдэхэд таатай учир энэ боломжийг ашигла. Мөн та нарт орлогоо нэмэгдүүлэх ба  зарим нэг эмзэг асуудлаа шийдэх цаг иржээ. Өөрийн санаж явдаг асуудлаа даваа, мягмар хоёрт шийдэхэд тохиромжтой. Долоо хоногийн дунд үеэс таны сэтгэл санаа өөдрөг хэнтэй ч уулзаж ярилцахад дутах зүйл алга. Хүмүүс танд сайнаар хандах болно.

Нумын гэр (XI/22-XII/21)

Эхэн үед танд бусдын нэн ялангуяа ойрын хүмүүсийн зөвлөгөө чухал байх нь.  Хэтэрхий олон танилуудтай байснаас шилмэл хэд л байхад хангалттай биш үү?  Одоо чөлөөт цагаа бясалган өнгөрүүлэх нь цаашдын үйлд тустай. Төлөвлөгөөгөөр биш үүссэн ажил хэргээ амжуулаад л тайван байх нь таны сэтгэл зүйд тус болно. Мөнгө санхүүгийн асуудал гайгүй байхыг од эрхэс өгүүлж байна.

Матрын гэр (XII/22-I/19)

Нэлээд хугацаанд оролдоод байгаа ажил үйлс чинь хугацааны эхээр амжилтай хурдасна. Амьдралын асуудлаа шийдэхдээ алдаа гаргахгүй хичээвэл зохино. Энэ долоо хоногт таны зон совин ихсэж, бага гарын үзмэрчээс дутахгүй байх нь. Тиймээс чухал шийдвэр гаргахдаа зөн совиндоо итгэ. Энд тэнд үдэшлэг баярт оролцох нь таны танилуудын хүрээг тэлнэ. Хайр сэтгэл тань улам цэцэглэх болно.  
Хумхын гэр (I/20-II/18)

Мэдлэгийн хүрээгээ тэлэх, сурч боловсроход таатай цаг. Оюутнуудад бас л сайн үе. Бага зэргийн аялал жуулчлал хийхэд бас зүгээр. Долоо хоногийн турш хүрээлэн буй орчиндоо та нэр хүндтэй нэгэн байх болно. Тушаал дэвших магадлал байгаагаас гадна  таны нөлөө хамт олны чинь дунд ихэснэ.  Эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй.

Загасны гэр (II/19-III/20)

Эхний хоногуудад та зорилгодоо хүрэхэд чинь саад болж буй бүгдээс шууд л салах хэрэгтэй. Тэнэг зүйлд орооцолдолгүйгээр асуудлыг шийд. Долоо хоногийн дунд үеэс эхлэн  таны сонирхол алс холын орнууд, уламжлалд татагдах ба  энэ талаарх мэдээллийг хангалттай авах болно. Гэхдээ хэтэрхий их сонирхол бодит ертөнцөөс салгадгийг бас санахад илүүдэхгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top