МҮОНТ-ййн захирал Ч.Даваабаярыг ашиг сонирхлын зөрчилтэй гэж телевизийн уран бүтээлчид Үндэсний Зөвлөл болон Ерөнхий захирал М.Наранбаатартаа өргөх бичиг хүргүүлсэн нь багагүй дуулиан тариад байсан юм. Уг өргөх бичигт "Ч.Даваабаярын талаар хэд хэдэн баримт дэлгэж ажлаас нь чөлөөлж өгнө үү" хэмээгээд зуу гаруй ажилтан нь гарын үсэг зурсан байв. Энэ асуудлаар тус телевизийн Үндэсний зөвлөл хуралдаж, М.Наранбаатар захиралд энэ маргаантай асуудлыг шийдвэрлэхийг үүрэг болгосон. Өнгөрөгч баасан гаригт буюу энэ сарын 22-ны өдрийн орой Ч.Даваабаярыг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар гаргажээ.

Сэтгэгдэл ( 0 )