Мэргэжлийн сумогийн Кюүшюү башё буюу арваннэгдүгээр сарын барилдаан өнөөдөр өндөрлөлөө. Сүүлийн хоёр өдрийн барилдаанд озэки Кисэносато Монголын хоёр ёкозүнаг дараалан даваад байсан. Тэгвэл башёгийн сүүлийн өдөр Хакухо, Харумафүжи нар нэг нэг унаатайгаар тэмцээнийг тэргүүлцгээж байсан юм. Өнөөдрийн барилдаанд адилхан 13 даваа 1 унаатай явсан Хакухо М.Даваажаргал, Харумафүжи Д.Бямбадорж нар барилдаж, Харумафүжи давснаар башёг тэргүүллээ. Хакухо түрүүлж мэх хийн, урдуураа таллаж татсан боловч Хакухогийн өсгий дэвжээний гадна гарснаар Харумафүжи ялалтыг авав. Өмнө нь хоёр ёкозүна 41 удаа тааран барилдахад Хакухо 26, Харумафүжи 15 давсан байдаг.

Сэтгэгдэл ( 0 )