Орос, Хятад цэргүүд хээрийн сургуулилт хийнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 25

ОХУ-ын арми ирэх 2014 онд Хятадын талтай хамтарсан томоохон цэргийн сургуулилт зохион байгуулах бөгөөд мөн Монголын цэргийнхэнтэй тусдаа цэргийн сургуулилт хийх гэнэ. Энэ тухай ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн албаны хүн “RIA Novosti” агентлагт мэдээлжээ. Хятадтай хамтарсан “Vigilant Eagle-2014” /Соргог бүргэд-2014/  цэргийн сургуулилтанд ОХУ-ын Номхон далайн флот оролцох аж. Мөн үүнээс ангид терроризмын эсрэг “Peace Mission” /Энхийн элч/  цэргийн сургуулилтын хүрээнд Оросын хуягт танкны явган цэргүүд Хятадын талтай хээрийн цэргийн сургуулилт хийх гэнэ. ОХУ болон Хятадын арми 2005 оноос  хойш “Энхийн элч” цэргийн сургуулилтыг хамтран зохион байгуулж байгаа аж.

Харин ОХУ-ын Буриадын армийн явган цэргүүд, Монголын армитай хамтран  2008 оноос хойш зохион байгуулагдаж буй уламжлалт “Сэлэнгэ” цэргийн хэргийн сургуулилтыг явуулах гэнэ. Одоогоор дээрх Орос-Хятад, Орос-Монголын хамтарсан цэргийн сургуулилтуудын тов хараахан зарлагдаагүй байгаа аж.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol zaluu(202.131.235.74) 2025 оны 03 сарын 13

Хэ хэ буриадын арми гэж байхгїй шїї дээ найзаа. Харин ЗАБВО гэж бий. Забайкальский военный округ гэдэг. Мэдээллээ хаанаас авсан юм бэ дээ.

1  |  0
mongol zaluu(202.131.235.74) 2025 оны 03 сарын 13

Хэ хэ буриадын арми гэж байхгїй шїї дээ найзаа. Харин ЗАБВО гэж бий. Забайкальский военный округ гэдэг. Мэдээллээ хаанаас авсан юм бэ дээ.

1  |  0
KKK(202.21.113.141) 2025 оны 03 сарын 13

UVURBAIGALIIN

1  |  0
Top