Америкийн иргэдийн 37 хувь нь Обамаг дэмжиж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 25

Обамагийн нэр хүндийн чансаа унаж байгаа нь түүний санал болгосон эрүүл мэндийн салбарын шинжлэлийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор гарч ирсэн асуудлууд болж байна. Тэр нь АНУын дотоод бодлогод чухал нөлөө үзүүлж байна.

Обамагийн ерөнхийлөгчийн ажиллагааг дэмжигч  америкчуудын тоо дээд зэргээр буурчээ. Олон нийтийн асуулгаар түүний үйл ажиллагааг америкчуудын 37 хувь л дэмжиж байна. Санал асуулгыг СBC News телевиз явуулжээ.

Гэтэл асуугдагсдын 57 хувь нь ерөнхийлөгчийг дэмжихээ больж байна. Аравдугаар сарын сүүлчээр мөн нэг иймэрхүү асуулгыг NBC News  суваг Wall Street Journal Survey байгууллага хамтран хийхэд Обамаг 48 хувь дэмжээгүй ч харин 42 хувь нь нааштай үнэлсэн байлаа.

Обамагийн нэр хүндийн чансаа унаж байгаа нь түүний санал болгосон эрүүл мэндийн салбарын шинжлэлийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор гарч ирсэн асуудлууд болж байна.

Obamacare  нэртэй шинэчлэлд 61 хувь нь итгэл алдаад байгаа бол зөвхөн 31 хувь нь шинэчлэлд найдсаар байна.

Нийт 1010 насанд хүрэгчдээс  утсаар авсан санал асуулгыг энэ сарын 15-18-нд явуулжээ.

Эрүүл мэндийн шинэчлэл гэж юу вэ?


АНУ-д үнэ төлбөргүй  эрүүлийг хамгаалах  систем байхгүй бөгөөд түүний  зарлага нь дэлхийд хамгийн өндөр. Аравдугаар сараас хүчин төгөлдөр болсон шинэчлэлийн нэг чухал хэсэг нь даатгалгүй америкчууд 2014 онд даатгалын полисийг худалдан авах ёстой.Бага орлоготой хүмүүст улсаас  татаас авна. Гэтэл зарим мужууд ядууст  олгох  Medicaid  тусламжийг өргөтгүй байхыг Дээд шүүхийн шийдвэр  зөшөөрчээ. Ийм маягаар олон мужуудад тусламж авахаар ядуу биш,  даатгалын татаас авахаар баян биш хүмүүсийн “давхрага” гарч ирсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top