Эрэгтэйчүүдийн чуулгад 600 гаад залуу оролцож байна

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 25

Эрэгтэйчүүдийн үндэсний хэмжээний чуулган өнөөдөр Төрийн ордоны их танхимд эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор бож буй  "Нийгмийн хөгжил"-Эрэгтэйчүүдийн оролцоо" үндэсний чуулганыг ХАХНХЯ, Жендерийн үндэсний хороотой хамтран зохион байгуулж байгаа аж. Чуулган хоёр өдөр үргэлжлэх юм байна.

Чуулганаар эрэгтэйчүүдийн хөгжил, оролцооны талаарх асуудал түүнийг шийдвэрлэхэд төрөөс ямар бодлого баримтлах тухай зэрэг хэлэлцэх юм байна. Яг одоо 600 гаруй залуучууд Төрийн ордонд чуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top