Хүн хөдөлмөрлөж чадвал боломжгүй зүйл байдаггүй гэдгийг нэгэн Хятад эр харуулж чаджээ. Тэрбээр газар тарианы ажил эрхлэхийг хүссэн ч, тарих талбай байгаагүй аж. Тиймээс дээвэр дээрээ талбай засаж, бүтэн жил хангалттай хүрэлцэхүйц ургац хураан авчээ. Хятадын Зэжиан мужийн оршин суугч Пен хэмээх энэ эр нийт 120 метр ам дөрвөлжин талбайгаас 400 кг тариа, будаа хураан авсан байна. Мөн тарвас болон зарим төрлийн нарийн ногоо ч тарьжээ. Түүний энэ санаанаас хөршүүд нь ч үлгэр жишээ авч эхэлсэн аж. Гэвч хотын удирдлага Пений энэхүү үйлдлийг буруушааж байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )