Йеменд залуу хосын хуримын үйл ажиллагааны үеэр гэнэт буун дуу гарч хоёр хүн газар дээрээ нас баржээ. Хуримын ёслол дуусахын алдад зочид Өмнөд Солонгосын алдарт дуучин PSY-ын "Ганнам стайл" дуун дээр тойрон, бүжиглэж байсан аж. Энэ үеэр сэтгэл нь хөөрсөн нэг эр "AK-47" гар буугаараа салют болгон тэнгэр рүү хэд хэдэн буудсан байна. Гай болж тэр нь дөрвөн хүнийг онож, гурав нь амиа алджээ. Гал нээсэн даруйд хүмүүс цочин сандралдаж, хөгжим тэр дороо зогсон бүжгийн талбайгаар нэг цус болжээ. Харин өнөөх эрийг цагдаа нар баривчлан саатуулсан байна. Түүнийг эл хэргийг өөр зорилгоор, санаатай сэдсэн хэмээн үзэж буй аж. Гэвч хэрэгтэн "Сэтгэл хөдөлсөндөө тэнгэр рүү буудсан. Нэлээд согтсон байсан" хэмээн мэдүүлжээ. Эл хэрэг өнгөрсөн долоо хоногт болсон байна.

Сэтгэгдэл ( 2 )
mol2
mol2