Нийслэл хотын сүлд мод 15-нд асна

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 25

 Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнгөрсөн баасан гарагт болж, Шинэ жилийг угтах, тэмдэглэх Нийслэлийн ажлыг хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар шинэ жилийг угтах, тэмдэглэх Нийслэлийн ажлыг хэсгийг байгуулахаар болж, ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, нарийн бичгийн даргаар Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Б.Батцэнгэлийг ажлуулахаар нийслэлийн Засаг дарга захирамж гаргахаар болжээ. Энэ жилийн хувьд шинэ жилийн баярын сүлд модны гэрэл асаах ёслолыг 12 сарын 15-ны өдөр, хуучин оноо үдэж, шинэ оноо угтах баярын цэнгүүнийг 12-р сарын 31-ний өдөр их эзэн Чингис хааны талбайд хийхээр төлөвлөжээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top