Өдрийн сурвалжлага: Их хотын зам буюу мөсөн гулгуур дээрх ”Уран бүжиглэгчид”

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 25

Нийслэл хот минь өдрөөс өдөрт өргөжин тэлж өнгөжин жавхаажиж байгаа энэ үед хотын гудамжаар өнгөрөх метро шиг эдгээр автобусанд саад бэрхшээл олонтой тохиолддог. Тэгвэл энэхүү бэрхшээл бүрийг ажрахгүйгээр туулж явдаг хүмүүсийн нэг нь том оврын автобусны жолооч нар юм. Өнөөдрийн сурвалжлагаараа бид зарим хувийн хэвшлийн байгууллагын ажилчид болох жолооч нарын тухай хөндөж байна.  

 Эдгээр хүмүүс үүрийн гэгээнээс үдшийн харанхуй хүртэл их хотын замаар түгжрэл дунд  явж хүн тээвэрлэдэг. Харин эдгээр жолооч нарыг нийтийн тээврээр зорчиж байгаа хүмүүс бид тэр болгон ойлгож анзаардаггүй гэмтэй. Тийм дээ ч “Хурдан яваач ээ” аль эсвэл “Зөөлөн яв л даа” гэж хэлэх хүмүүс цөөнгүй байдаг. Учир нь нийслэл хотын замын түгжрээ, нарийхан замууд, соёлгүй жолооч нараас ихээхэн хамаарч түгжрэл үүсдэг. Яагаад  гэвэл өдөр ирэх тусам их хотын автомашин нэмэгдэж байгаа бөгөөд нэг гэр бүл гэхэд л наад зах нь 1-2 машинтай байгаа юм. Мөн жил бүр хотын замуудыг дахин янзалж өргөн болгож байгаа ч энэхүү зам төдийлөн сайн өргөн зам болж чадахгүй байгаа юм. Мөн олон тооны авто сургуулиуд өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаач төдийлөн сайн жолооч гарч ирэхгүй байгаа нь нийтийн тээврийн жолооч нарын ажиллаа хийхэд нь саад болдог юм байна. Тийм дээ ч байнгын уур бухимдалтай бүтэн өдөржингөө шугаманд явах үе тэдний дунд цөөнгүй. Мөн түүнчлэн хөдөө орон нутгийн автомашинууд Улаанбаатар хотод орж ирж хотын замд түгжрэл үүсгэдэг.

Үүнээс гадна микронууд нэгнээсээ өрсөж зорчигчоо авах гэж хүмүүсийн дургүйг хэр их хүргэдэг билээ дээ.

Хэдийгээр манай улсад 10 гаруй автобус компани байдаг ч үүнийг хангалттай бус байна, үорчигчдыг удаан хүлээлгэдэг гэх мэтчилэн шүүмжлэл гардаг. Гэтэл бодит амьдрал дээр эдгээр автобуснууд нь мөн хоорондоо уралдан байж зорчигчдоо суулгадаг явдал өдөр бүр гарна.

Энэ мэт “Саар” ч гэмээр явдал их гардаг бөгөөд “Шар хад”-ны чиглэлийн нэгэн автобусанд суун нэг захаас нь нөгөө эцсийн буудал хүрэх хооронд чамгүй их үйл явдал болно. Тийм ч учраас нийтийн тээврийн хөгжилд саад бэрхшээл их, алхам бүр асуудалтай тулгардаг гэдэг. Энэ талаар нийтийн тээврийн жолооч нараас тулгамдаж байгаа асуудлуудын талаар тодрууллаа.

“Мяралзаа” компаний жолооч а.Рэнцэнбат: Хотын замаар явахад хэцүү

-Их хотын замын түгжрээ их байгаа ялангуяа өнөөдөр өвлийн улирал эхэлсэнтэй холбоотой замын гулгаа их байна. Энгийн хүмүүс хүртэл явахад хүнд байгаа үед том оворын жолооч танд хэр санагддаг вэ?

-Хотын замаар явахад хэцүү шүү дээ. Өдрийнхөө нором нормативыг биелүүлэхийн тулд хичээж л явж байна. Зарим аа таг гацчихна. Эсвэл гулгаан дунд явж байгаад нэг машины араас орчихно. Гэхдээ тэр болгон осолд орохгүй л дээ. Том оврын автобусыг барьж явдаг болохоор өндөр хариуцлага анхаарал болгоомж их шаардагддаг. Хүйтний улирал эхэлсэн болохоор гулгаа энд тэндгүй байгаа. Ялангуяа “Сансрын тунел”-ийн зам бол бүр их гулгаатай байна. Учир нь тус тунелийн зам нар үзэх нь бага учраас орсон цасыг хайлуулж чадахгүй байсаар хүйтэрч мөсөн гулгаа бий болгочихсон байна. Тиймээс тэр замаар явах үед байнга шахуу гулгадаг.  Зуны улиралд бол амар л даа. Гэхдээ бүтэн өдрийн турш халуун бүгчим орчинд суудаг болохоор бас л хэцүү шүү дээ. Тэр болгонд тэгээд байна гэж зовлон хэлэх нь сонин.

-Нийслэл хотод өдөр ирэх тусам машин нэмэгдсээр байгаа. Тэгвэл хотын түгжрээг шинэхэн төгсөж байгаа жолооч нар бий болгоод байна уу эсвэл өөр хүчин зүйлээс болж үүсээд байна уу? 

-Улаанбаатар хотод өдөр ирэх тусам түгжрэл нэмэгдэж айл болгон хэд хэдэн машинтай болж байгаа болохоор хотын түгжрээ бүр ч их болоод байгаа. Мөн түүнээс гадна туршлагагүй жолооч нар нэмэгдэж, хөдөөний жолооч нар бас ихэссэн байгаа юм. Эдгээр л хотын замын түгрээ үүсгэх хүчин зүйл болж байна. Тиймдээ ч осол аваар энд тэнд гарвал хэдэн минут, цаг хүлээх үе олон гардаг.

-Хөдөө орон нутгийн жолооч нар хотын түгжрээнд яаж нөлөөлж байна гэж?  

-Нөлөөлдөг. Яагаад гэвэл тэд нар чинь хээр талд чөлөөтэй давхидаг. Хөдөөний орчинд ямар дүрэм журам гэх биш. Гэхдээ зарим үед үнэхээр уур хүрмээр явдал гардаг. Учир нь замын түгжрээ гэж арай ядан явж байхад, гар өргөж байгаа хүн л харагдвал замын аль эгнээнд явж байгаа нь хамаагүй шууд л нэгдүгээр эгнээ рүү дайран хүнээ авахыг боддог. Дүрэм зөрчих явдал их байгаагаас гадна хойт талд нь автомашин болон том оврын автобус явж байгааг ердөө ч анзаарахгүй, шууд л дайрна. Ийм нөхцөл байдлаас болж гэнэт тормос гишгэхэд сууж байгаа зорчигчид “Зөөлөн яв л даа, болгоомжтой байгаач” гэх мэтээр   уурлаж бухимддаг.

Сурвалжлага хийн автобусанд сууж явахад олон зүйл болж байсны нэг нь хэрүүл маргаан байв. Учир нь уг автобусанд согтуу хүн суучихаад чанга дуугаар орилж, харсан хүн болгонтойгоо хэрүүл хийж байсан бөгөөд тухайн автобусны тасалбар түгээгч, жолооч нар согтуу зорчигчийг буулгах гэсэн боловч “Би яахаараа буух ёстой юм. Хүн болсон хойно эрхээ эдэлж байхад би яахаараа эдлэж болохгүй” гэж хашгачих нь хүн болгонд сонсогдож бүгд л дургүйцсэн харцаар харж байв. Түүнээс гадна согтуу зорчигчийн архины эхүүн эвгүй үнэрээс дайжсан зорчигчид аль болох хол зогсохыг хичээж байлаа. Иймэрхүү дүр зураг өдөр бүр тохиолдох ч зарим үед согтуу зорчигчийг суулгахгүй зугатах ч үе байдаг аж.  

Мөн иргэдийн дунд их яригддаг шүүмжлэл нь “Том оврын автобусны жолооч нар замын хөдөлгөөнд оролцож байх үедээ утсаар ярьдаг” гэх асуудал. Энэ асуудлын тухайд жолооч нарын харилцах хэрэгсэл бөгөөд нэг нэгэндээ баримжаа өгснөөр  саатал гарсан тээврийн хэрэгслийн зорчигчдыг нь авч явах зэрэг хоорондоо холбоо барих зайлшгүй явдал тулгардаг байна. Гэтэл энэ нь жолоо барих явцдаа утсаар ярьсан гэх “Хэрэг” болж асуудал үүсдэг аж.

 Р.Бадамсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top