Санаатайгаар хутгалаад зугтсан хэргээр хоёр хүнийг саатууллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 25

Баянгол дүүргийн есдүгээр хороо Горкийн гэх газар хүн нас барссан байна гэсэн мэдээллээр цагдаагийн байгууллагаас очиж шалгажээ. Ингэхэд 35 настай эрэгтэй Э гэгч нь цээжиндээ мэсний шархтай нас барсан хэргийг шалгаж байна. Одоогоор сэжигтнийг нь саатуулаад байгаа аж. Тодруулбал, Баянгол дүүргийн есдүгээр хороонд оршин суух 30 настай эрэгтэй С, 36 настай эмэгтэй А нарыг сэжиглэн  Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top