Хөвсгөл аймагт өөрийгөө буудсан хэрэг гарчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 25

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны нутагт Баруун харганы давааны асарт гэх газар тус сумын харьяат 21 настай Ө гэгч нь өөрийгөө буудсан хэрэг гарчээ. Хэргийг шалгахад тэрбээр өөрийгөө хэвлийн тус газраа буудсан байдалтай байсныг нь тус аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

 Мөн Сонгинохайрхан дүүргийн 12-р хороо хоёрдугаар байрны хажууд үл таних гурван залууд эд зүйлээ дээрэмдүүллээ гэсэн  гомдлын дагуу цагдаагийн байгууллага  мөрдөн шалгах ажиллгааг явуулсан байна. Ингээд Сонгинохайрхан дүүргийн 12-р хороонд оршин суух 25 настай эрэгтэй Б гэгчийн өргөдлийн дагуу хэргийг шалгахад Дархан-Уул аймгийн харьяат 30 настай эрэгтэй Т гэгч нь согтуурсан үедээ бусадтай бүлэглэн хэтэвчтэй 110 мянган төгрөгийг нь дээрэмдсэнийг нь илрүүлэн СХД-ийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top