Газрын тосны үнэ савлаж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 25

Ираны хэлэлцээ амжилттай болсны дараа газрын тосны үнэ унаж эхэллээ. Дэлхийн зах зээлд нэг баррель нефтийн үнэ 2,42 ам.доллараар унаж, 108,63 ам.долларт хүрсэн байна. Ойрхи Дорнодын орнууд дэлхийн зах зээлд нефть нийлүүлэлтээрээ тэргүүлдэг бөгөөд Иран улс нь дэлхийн дөрөв дэх томоохон нефть экспортлогч орон билээ. “Энэ уналт нэг их удаан үргэлжлэхгүй л болов уу. Ойрын долоо хоногтоо унасан хэвээр л байна байх. Ер нь дэлхийн зах зээлд газрын тос болоод түүхий эдийн үнэ энэ жил ихээхэн савлагаатай байгаа” гэж BBC агентлагийн эдийн засгийн шинжээч Жонатан Баррат ярьжээ. Дашрамд дуулгахад, Ираны хамгийн том экспортлогч улсууд бол Хятад, Энэтхэг, Итали, Япон, Өмнөд Солонгос юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top