53 настай эрэгтэй эрүүлжүүлэх байранд амиа алджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 25

Өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүргийн Эрүүлжүүлэх байранд 53 настай эрэгтэй амиа алдсан хэрэг гарчээ. Эл мэдээллийг ихэд нууцалж байсан бөгөөд тус үйлчлүүлэгчийг ном журмын дагуу хувцсыг нь тайлуулж, даралтыг нь үзэж хэвтүүлсэн гэдгийг эх сурвалж хэлж байгаа аж. Талийгаач орцны жижүүр хийдэг хүн байсан бөгөөд оршин суугчдын гомдлын дагуу Эрүүлжүүлэх байранд хийсэн ч үдшийн 23:00 цагийн орчим биеийн байдал нь муудаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн ч бие нь муудсаар нас барсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top