Төв бассейны өмнөх дарга Ё.Ганбат нь өдөрт хувьдаа 1-2 сая төгрөг завшдаг байсан гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 26

Өнгөрсөн ням гарагийн шөнө  00.00 цагийн үед Усан спорт сургалтын төвийн том бассейны дээврээс зэвэнд идэгдсэн зургаан төмөр нурсан. Шөнө байсан учраас азаар хүн бэртэж гэмтээгүй чимээгүй өнгөрсөн. 1986 оны арванхоёрдугаар сарын 31-нд байгуулагдсан цагаасаа хойш нэг ч удаа засварт ороогүй бассейн ийнхүү таазнаасаа эхлэн нурлаа. Ер нь бассейн руу ороход зэвэнд эдэгдсэн, хуучирч муудсан байдалтай байна. Энэ талаар Усан спорт сургалтын төвийн захирал Г.Арслангаас дараах зүйлийг тодрууллаа.

 

-Монголд ганц байдаг төв бассейн мараалын элэгдэлд орсон. Та холбогдох хүмүүст нь төв бассейнд их засвар хийх хэрэгтэй байна гэж хандсан уу. Их засвар хэзээ хийгдэх вэ?

-Би өнгөрсөн оны аравдугаар сарын 05-нд ажлаа хүлээж авсан. Ажлаа  хүлээн авсан өдрөөсөө л эхлэн хотын удирдлагуудад хандан их засварыг яаралтай хийх шаардлагатай талаар олон удаа албан бичиг өгч, биечлэн уулзаж байсан боловч өнөөдрийг хүртэл надад ямар нэг хариу өгөөгүй. Мэргэжлийн хяналтын газар ирж уулзсан нөхцөл байдлаа танилцуулсан. Төв бассейнд засвар хийхгүй байж байгаад нурааж оронд нь шинээр барина гэдгийг би баттай хүнээс сонссон. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа энэ бассейны зөвхөн таазны төмрийг л сольчих хэрэгтэй байна. Манайхан хэзээ ч энэ барилга шиг чанартай барилга барьж чадахгүй. Зөвхөн шинэ барилга барих нэрээр дундаас нь мөнгө идэх гэж байгаа байхгүй юу. Хотын удирдлагууд хотын төвийн газрыг нь "сонирхож" байх ч магадлалтай болов уу, эсвэл хувьчлах гэж байж магадгүй юм. Том бассейн нурсан талаар Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц. Энхцэнгэлтэй утсаар холбогдож хэлсэн боловч хуралтай байна гээд шууд утсаа салгасан. Ийм байж болохгүй шүү дээ.

 -1986 онд ашиглалтанд орсноосоо хойш их засварт орж байсан уу. Том бассейн одоо үйл ажиллагаа хэдэн хоногоор саатав?

-Энэ бассейн 1986 онд анх ашиглалтад орсноос хойш 28 жил үйл ажиллагаа явуулахдаа нэг ч удаа их засварт ороогүй байгаа. Сүүлийн хэд хэдэн дарга нарын үед урсгал засвар хийгээгүй мөн агааржуулалтын сиситемийг ажиллуулахгүй байсан. Яагаад урсгал засвар хийгээгүй байна гэхээр дундаас нь мөнгө л идэж байсан. Төв бассейн одоо мараалын элэгдэлд орсон учраас  их засварт оруулах шаардлагатай байна. Засвар хийх мөнгийг төрөөс төсөвлөж өгөхгүй байгаа.

 Бид бүхэн энэ нэг жилийн хугацаанд өөрсдийн хүчин чадлаараа ажиллуулж байна. Зуны улиралд бороо орохоор дээврээс маш их хэмжээний ус гоождог юм. Ганцхан миний өрөө л ус гойждоггүй, бусад бүх өрөөнд борооны ус гойждог.  Мөн цэвэршүүлэх байгууламжийн бүх турбаан болон бусад бүх зүйл нь бүгд зэвэрч муудсан байгаа.  Их засварт орохоос наана том бассейн үйл ажиллагаа явуулах боломжгүй. Яагаад гэхээр дээвэр нурах магадал  маш өндөр байна. Харин жижиг бассейн хэвийн ажиллана.

- Том бассейн өдөр хичнээн хүн хүлээж авдаг байсан бэ?Одоо төв бассейн ажиллахгүй болсноор хэр алдагдалд ороод байна вэ?

- Өдөртөө дээд тал нь 600 хүн хүлээж авдаг за хамгийн багадаа гэхэд 100 хүн хүлээж авдаг. Манай орлогын эх үүсвэр нь л ерөөсөө том бассейн шүү дээ. Том бассейнаа ажиллуулахгүй болсноор ямар ч ашиггүй болж байгаа.  Манай байгууллага 50 гаруй ажилчинтай. Би ажлаа авсан жилийн хугацаанд ажилчдынхаа цалинг 2,7 дахин өсгөсөн. Улсаас нэг ч төгрөг бидэнд өгдөггүй. Одоо улсаас 3-6 тэрбум төгрөг өгөх юм бол шинээр барих боломжтой байна. Ард түмнийхээ төлөө л ажиллая гэж байгаа юм бол яагаад монгол улсдаа ганц байгаа усан спорт сургалтын төвдөө мөнгө зарцуулж чадахгүй байгаа юм бэ. Хогны уутанд хэрэггүй өчнөө мөнгө зарцуулж байна. Манай төрийн түшээд мөнгийг яаж идэх талаар л боддог болсон байна. Үнэхээр ажлаа хийж чадахаа больсон байна гэдгийг хэлмээр байна.

-Төв бассейн өнгөрсөн хоёр жилд нэлээн алдагдалтай ажиллаж байсан. Одоо таныг ажлаа хүлээж авсанаас тэр алдагдалыг нөхөж чадсан уу?

-Би ажлаа аваад жил болж байна. Энэ хугацаанд 100 сая төгрөгний ашигтай ажиллуулж байна. Ашиг нь хэд дахин өссөн гэсэн үг. Өмнөх дарга Ё.Ганбат даргын үед 1,5 сая төгрөгийн л ашигтай ажиллаж байсан. Алдагдалтай ажиллаж байгаагын гол шалтгаан нь ашиг оролгыг өөрсдөө идэж байсантай холбоотой. Ё.Ганбат дарга өдөрт хувьдаа 1-2 сая төгрөг завшдаг байсан. Одоо тэр хүн хороололд дөрвөн давхар дэлгүүр ажиллуулж байгаа. Манайх улсад төлөх нэг ч өр байхгүй, ийм л ашигтай ажиллаж байна.  

Б.Анхаа

 

 

 

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tseke (103.26.194.47) 2025 оны 03 сарын 13

yaj iim hudlaa yarij chaddag bnaaa iim uzel surtalgvi uhamsargvi hvneer yaj ulsiin yumiig hariutsuulj bdg bnaaa batuul dargaa ene amniihaa zorgoor hudlaa yarij bdg hudlaa har pr hiisen yumniig ajilaas ni chuluuluud hiij chadah hiie gesen setgeltei bolowson hvching ni ajiluulmaar yum bishuu. halaachee iim archaagvi hudalchuudiig

1  |  0
tseke(103.26.194.53) 2025 оны 03 сарын 13

ehleed hvn muulj hudlaa yarihaasaa umnu ulsiin yumiig ard irgeded ni unen zuw tailbarlah hergtei bmaar yum.Tuw basseinii umnuh zahiraluud tiim yahaa aldsan idej uudag luiwarchid bgaagvi.Hiisen zvil ni boditoi bid bvgded haragdaj bsan.Harin Ene zahiral ni jinhene ah dvv turul turugsud naiz nuhuduu tsugluulaad huwiin yum shig ajilluulaad bsan yum bishuu.Barag ternii orond uneheer huwichilj awaad hiiij ajilluulj chadh neg ni awah heregtei shuu dee.

1  |  0
эрдэнэ(103.11.195.10) 2025 оны 03 сарын 13

ашигтай байгаа юм биш үү? цалингаа нэмээд төрөө хараагаад суугаад бай.нэг лөдөр байхгүй болчихно.Юмхийх хүн ажилчидтайгаа ярилцаад юунаас ажлаа эхэлж сайхан байх тухай ярьдаг юм.Ингэж ярьдаг гаруудюм хийдэггүй юмдаа.Одоохон өөрчлөхгүй бол болохгүй болжээ. хотын даргаа...

1  |  0
эрдэнэ(103.11.195.10) 2025 оны 03 сарын 13

ашигтай байгаа юм биш үү? цалингаа нэмээд төрөө хараагаад суугаад бай.нэг лөдөр байхгүй болчихно.Юмхийх хүн ажилчидтайгаа ярилцаад юунаас ажлаа эхэлж сайхан байх тухай ярьдаг юм.Ингэж ярьдаг гаруудюм хийдэггүй юмдаа.Одоохон өөрчлөхгүй бол болохгүй болжээ. хотын даргаа...

1  |  0
Batuul BAtuul(85.2.115.58) 2025 оны 03 сарын 13

Tanarig saihan hoshgoruulj baigaad garj irsen baatar Batuulteigee yariachee....Hun bolgonig Haustai bolgono geed baisan ganz usan bassein yanzalj chadahgui hotin meer gej baidag yumuu?????hehehe.. Mongolchuud minee sergeechee

1  |  0
загас(202.179.29.82) 2025 оны 03 сарын 13

Зун болохоор засвартай гээд хаалгаа баричахдаг жоол юмаа хувааж хусдаг юм байна л даа өдий болтол дээврээ засаагүй байна гэжүү арайч дээ ардын хүүхэд сэлж болдоггүй юм байсийн ийм учиртай байж яаралтай хувьчал

1  |  0
uuuuu(202.21.113.141) 2025 оны 03 сарын 13

ugaasa hotiin zahiraaniihan chin tsavchsaar bgaad amtashtsan baagiinuud baidiinshdee. tsaaduul chin tom yum tsavchih geel tolgoigoo gashilgaj bgaa.gemt heregtnuudiin tsuglaan shu de.

1  |  0
aa(202.170.68.19) 2025 оны 03 сарын 13

Chi ireed harin budaa bolgoson yum bishu?

1  |  0
Top