Өрхийн судалгаанд хамрагдвал зээл олгоно

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 26

Өрхийн амьжиргааны төвшинг тодорхойлох судалгааг  улс даяар авч эхлээд байна.  Судалгааны асуулгыг  Үндэсний статистикийн хорооны дарга, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар баталжээ. Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайхан "Судалгааны асуулга бол зөвхөн халамжид зориулсан зүйл биш. Салбар дундын мэдээллийн дата бааз үүсгэх зорилготойгоор хийж байгаа ажил. Салбар дундын мэдээллийн дата баазаас төрийн бүх байгууллага хүссэн мэдээллээ авах юм. Орон нутгийн удирдлага, хувийн хэвшил болоод бусад олон нийтийн байгууллагууд ч мэдээлэл авч болно. Ийм бололцоотойгоор программчилна. Засгийн газраас малчдад ноос, ноолуур, арьс шир, махны урамшуулал өгдөг дөө. Урамшуулал өгөх малчдын мэдээллийг саяын ярьсан мэдээллийн дата баазаас авна. Малчид халамжид хамрагдах гэсэн ганцхан зорилгоор худлаа мэдээлэл өгвөл эргээд өөрсдөдөө хохирол учруулах зүйл хийж байна гэсэн үг. Хоёрдугаарт Хөдөлмөрийн яамнаас олгодог жижиг зээлүүдэд хамрагдах боломжгүй  болох эрсдэлтэй. Хөдөлмөр эрхлэлт, ажлын байр бий болгохтой холбоотой зээлүүд байдаг шүү дээ. Иргэдийн нэлээд биеэ даасан хэсэг нь Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл авдаг. Эндээс зээл авах гэж байгаа хүмүүсийн мэдээллийг салбар дундын мэдээллийн баазаас авдаг болно" хэмээн ярилаа.

Нийслэл болон суурин газрынхан өдрийн цагаар гэртээ барагтай л бол байдаггүйг харгалзаж судалгааг орой, үдшийн цаг, хагас бүтэн сайнаар ч мөн авах юм байна. Арванхоёрдугаар сарын 9-ний 22.00 цаг хүртэл үргэлжлэх уг судалгаанд 9900 гаруй тоологч ажиллаж байна. Тэднийг гэртээ  оруулахдаа үнэмлэхийг нь шалгаж нэвтрүүлэхийг холбогдох газраас анхааруулж байгаа юм. Судалгаанд хамрагдах өрхийн гишүүд иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, цэргийн үүрэгтний дэвтэр  гэсэн дөрвөн төрлийн бичиг баримтаа бэлдэх ёстой гэнэ. Судалгааг үндэслэж гаргах салбар дундын мэдээллийн бааз ирэх оны эхний хагаст ажиллаж эхлэх нь.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(103.26.194.85) 2025 оны 03 сарын 13

Сая бүртгүүллээ. Тэгээд ингэж ойлголоо.Яаж ард түмний халаасыг хоослох вэ?гэсэн санаа л харагдлаа.

1  |  0
илбэ үзэж байгаамонгол(103.26.194.29) 2025 оны 03 сарын 13

шинэчилэлийн гэх ардчилсан намын засгаас өөрсдийнх нь ярьдагаар коммунистуудын үнэр маш их хурц үнэртэж байна монгол иргэдийн 99 хувь нь ядуу тарчиг монгол хүний нэрлэхүү байдлаар л амьдарч байгаа шүү дээ ТЭГЭХЭЭР ардчилал гэдэг илбийг ядуу иргэддээ үзүүлсэн намын лидерүүд нэртэй хэдэн хүмүүсийн үзүүлбэр юм уу даа АН МАН гэдэг тусдаа үг боловч үндэс угшил нэг дүр үзүүлсэн хэсэг бүлэг хүмүүсийн монгол улсаар хүнээр тоглодог тоглоом юм байна БАЯЧУУД бусдыгаа ядуу байлгахыг эртнээс хүснэм энэ бол монгол хүний араншин монголын ТАМЫН ТОГООНЫ үлгэр

1  |  0
Top