Цэцийн Их суудлын хуралдаан маргааш болно

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 26

 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим заалт Үндсэн  хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэсэн Үндсэн  хуулийн цэцийн 2013 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 03 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 54 дүгээр тогтоол гаргасан билээ.

Монгол Улсын Үндсэн  хуулийн цэц уг маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх Их суудлын хуралдаанаа маргааш буюу 2013 оны 11 дугаар сарын 27-ны өдрийн 9.30 цагаас нээлттэй хийнэ.

Цэцийн их суудлын хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт “Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх тухай  захирамжид давж заалдах гомдол гаргаж болохгүй бөгөөд харин прокурор эсэргүүцэл бичиж болно.” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн  хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж эцэслэн шийдвэрлэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ТӨРИЙН СҮЛД МИНЬ ӨРШӨӨ(183.81.169.22) 2025 оны 03 сарын 13

ШҮҮХИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЫН ЦЭЦЭЭС ЭХЛЭХ ЁСТОЙ ЮМ БУСУУ,Д.СУГАРП.О

1  |  0
Top