Өчигдөр Дорноговь аймагт автын осол болж, гурван хүн нас баржээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 26

Өчигдөр Дорноговь аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал тус аймгийн Даланжаргалан сумаас хойш долоон км-т "Мицубиши дион" маркын автомашин онхолдож, 35 настай эмэгтэй Ц, 28 настай эмэгтэй Б, 5 настай эрэгтэй Х нар нас барсан байна. Хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж. Тус аймгаас ирсэн мэдээллээр гурван ээж хүүхдүүдээ хичээлд нь хүргэж өгөхөөр яарч явж байгаад ийнхүү осолджээ. Машинд гурван эмэгтэй хүн, долоон хүүхэд явсан бөгөөд ослын улмаас ийнхүү гурван нь газар дээрээ нас баржээ. Мөн амьд үлдсэн хүүхдүүдээс гурвынх нь биеийн байдал хүнд байгаа бөгөөд яаралтай мэс засалд ороод байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
urna(103.26.194.79) 2025 оны 03 сарын 13

tomchuud huuhduudee alj bhaa boliochee

1  |  0
Aagii(182.160.35.63) 2025 оны 03 сарын 13

Битгий хурд хэтрүүлж явж байгаач, гуйж байна

1  |  0
Top