Тоон технологийн салбарт ажилладаг шинжээчид ердөө дөрвөн жилийн дараа ухаалаг гар утас ой ухааны түвшнээрээ өөрсдийн эздээс давж гарна гэж таамаглав. Ухаалаг утаснууд өөрсдийн эздийн хийх үйлдлүүдийг урьдчилан таамаглаж чаддаг болно. Мөн их хэмжээний мэдлэг, мэдээлэлтэй болох тул хүмүүсээс ухаантай болох аж. Гэхдээ ингэхийн тулд утасны эзэн мэдээлэл хадгалах санд өөрийн тухай мэдээллийг хадгалж, боловсруулахад зөвшөөрлөө өгөх ёстой юм.
Ер нь бол хүмүүний амьдралыг ухаалаг гар утас аажмаар хяналтдаа оруулна. Эхлээд өдрийнх нь ажлын хуваарийг гаргаж өгөөд дараа нь цахим захидалд нь хариу өгч эхэлнэ. Замын түгжрэлийг хэрхэн давах талаар зөвлөгөө өгөхийн сацуу тэмдэглэлт баярын үеэр найз нөхөд рүү нь баярын мэндчилгээ илгээх болно. Улмаар ухаалаг гар утаснууд илүү ярвигтай даалгавруудыг шийдвэрлэж эхлэх гэнэ.
Жишээ нь, эзэн нь ямар нэг уулзалтад хоцрох явдал үүсвэл утас хэрэгтэй хүмүүст нь уучлал хүссэн захидлыг бие даан илгээх юм. Ухаалаг гар утас эзнээсээ зөвшөөрөл авбал өөрөө бие даан худалдан авалт хийх чадвартай болох гэнэ. Ямар үйл хөдлөл хийхээ утас хуанли, янз бүрийн мэдрэгчүүд болон эзнийхээ байгаа байршилд дүн шинжилгээ хийсний эцэст мэдээллийг боловсруулж мэднэ. Ер нь 2017 он гэхэд ухаалаг гар утаснууд биднээс ухаантай болно. Өдгөө ухаалаг гар утас байнга хэрэглэвэл эрүүл мэндэд, ялангуяа нүдний хараанд муу нөлөө үзүүлнэ гэж эмч нар анхааруулдаг. Түүнчлэн ийм төхөөрөмжийг байнга хэрэглэвэл эрүүний хэлбэр өөрчлөгдөн хацар унжих аюултай гэнэ шүү.

Сэтгэгдэл ( 0 )