Дархан Уул аймгийн дарга хутга барьж дайрсан гэлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 26

Өнөөгийн нийгэмд танил­тай, мөнгөтэй, дарга сэтэр зүүсэн болгон монголын хуу­­лийг гууль болгон, ёс зүй­гүй авирлаж, дуртай хүнээ зодож, танхайрч бол­дог гэж боддог бололтой.

Өмнө нь төрийн өндөр албан тушаал хашиж бай­сан эрхмүүд жирийн ир­гэнийг зодож бэртээх явд­лууд гарч байсан. Үүнийг давтах мэт энэ сарын 15-ны өдөр Дархан-Уул айм­гийн орон нутгийн өм­чийн албаны дарга Д.Батсүх гэгч ажлаа хийхээр очсон гур­ван хүн рүү хутга барин, танхайрч тэднийг “Ална” хэмээн сүрдүүлсэн талаар эх сур­валжууд мэдээллэв.

Мань хүн өмнө нь тус айм­гийн Засаг даргын ор­логчийн албан тушаалыг хашиж байсан нэгэн. Ийм хариуцлагатай албыг ха­шиж байсан эрхэм ажлаа хийх гэж очсон хүмүүс рүү хутга барин танхайрсан нь төрийн алба хашдаг энэ эрхэмд байх ёстой жирийн үзэгдэл гэж хэлж болохоор байгаа юм.

Болсон явдлыг сийрүүл­бэл, тухайн өдөр тус аймгийн гэрэл борлуулах газрын гурван ажилтан Д.Батсүхийн эзэмшлийн хашаанаас 220 вольтын эрчим хүч татахаар очжээ.

Гэтэл ааг омог ихтэй “хурган” дарга Д.Батсүх тэдний үгийг ч сонсол­гүй цахилгаан татах зөвшөөр­лийн бичгийг нь урж “Та нар муусайнууд миний эзэм­ш­­лийн газар руу дураараа халддаг хэн бэ. Та нарыг алаад өгье” хэмээн гэр рүүгээ орж цагаан өнгө­тэй, никель хутга барин дайр­хад нь очсон гурван залуу ум хумгүй зугатан гарч хашааных нь хаалгыг дарснаар тэд түүний хүйтэн мэсэнд өртөлгүй өнгөрсөн байна.

Тухайн үед тэр хавиар явж байсан иргэд цагдаа дуудахыг зөвлөсөнд залуус сандарсандаа юу хэлж байгааг нь ойлгоогүй гэнэ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
дархан(112.72.11.67) 2025 оны 03 сарын 13

энэ муу жижиг бандиас айгаад байхдаа яадаг байна аа 3вуулаа байж

1  |  0
хариулах(98.210.51.148) 2025 оны 03 сарын 13

Хүний хувийн эзэмшил гэр орон луу ямар ч хэл үггүй яах гэж байгаагаа ч хэлэлгүй орж ирсэн юм чинь дургүйлхэх нь зөв. Америк-д бол шууд л буудана шүү дээ. Дээрээс даалгавартай зориуд өдөөн хатгалт хийсэн юм байна гэж ойлгож байна. Харин ч тэр хүмүүст арга хэмжээ авах хэрэгтэй. Бодвол МАН болоод л тэгсэн юм байгаа биз. Оронд нь АН-н хүн гаргах гэж ийм ажил зохион байгуулсан байна. Газар сайгүй МАН-нхан дэмжигчидэд нүд үзүүрлээд хавчиж хяхаад байгаа шүү дээ.

1  |  0
Top