Бэлэн мөнгөөр гүйлгээ хийж байсан хоёр иргэнээс 20 мянгатын хоёр хуурамч дэвсгэрт илэрсэн байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкинд гүйлгээ хийж байсан иргэнээс хуурамч мөнгө илэрсэн мөн дэлгүүрт гүйлгээ хийж байсан иргэнээс илрээд шалгаж байгаа аж. Хуурамч мөнгөн тэмдэгтийг хаанаас авсан, хаана хийгдээд байна гэдэг дээр цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Хуурамч мөнгөн тэмдэгт дээр Эрүүгийн цагдаагийн газар, Цагдаагийн байгууллага, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банкнаас ажлын хэсэг гаргаад өмнө нь илэрч байсан хэргүүд дээр үндэслэн хяналт тавин ажиллаж байгаа аж.
Б.Анхаа

Сэтгэгдэл ( 0 )