Улс тунхагласны баярт зориулан НАМЗХ, Монголын зохиолчдын эвлэл хамтран зохион байгуулж буй "Тусгаар тогтнол" яруу найргийн наадмын шилгүүд тодорлоо.
Тус наадмын II шатанд 22 яруу найрагч шалгаран үлдсэнээс Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч О.Цэнд-Аюуш түрүүлж цом, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн боллоо. Харин удаах байруудад Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч П.Нямлхагва, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Ганзул, Б.Чулуунцэцэг, Б.Баттулга нар шалгарсан байна.

Сэтгэгдэл ( 0 )