Гарал үүслийн бичиггүй мах тээвэрлэж явсан эмэгтэй баригдлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 26

Өчигдөр “Грэсс” маркийн автомашинтай иргэн нийтдээ 45 ширхэг гарал үүслийн бичиггүй хонь, ямааны мах тээвэрлэж явсан байна. Одоогоор эл үйлдэлд Дундговь аймгийн харьяат 50 настай эмэгтэйг саатуулан шалгаж байгаа аж. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Мөн өнгөрсөн бямба гарагт “Хюнда” болон “Ниссан” маркийн автомашинтай хоёр иргэн гарал үүслийн бичиггүй 200 гаруй хонь, ямаа, үхэр, адууны мах тээвэрлэж явсан байсныг шалгаж байгаа юм. Тиймээс орон нутгын иргэд заавал гарал үүслийн бичигтэй мах тээвэрлэж нийслэл хотруу орж ирэх хэрэгтэй юм. Хэрэв гарал үүслийн бичиггүй махнуудыг шалгаад малын хулгайн мах бол эрүүгийн хэрэг үүсгэгдэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.126.89.165) 2025 оны 03 сарын 13

Үүнийг ” бөөсөнд хутга” гэнэ

1  |  0
Top