Ирээдүйрүү тэмүүлэх эрчийг ”Хурд” өгнө гэхэд эргэлзэх хүн ховор

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 26

Хүн бүхний сонсох дуртай,  аав ээж, нутаг ус, хайр сэтгэл анд найзын сэдэвтэй  олон  сайхан дууг  дуулж, сонсогчдынхоо сэтгэл зүрхийг баярлуулж хөгжөөж, хүмүүжүүлсэн хэзээ ч мартагдашгүй, балрашгүй хорин жилийн түүх бол хурдынх.

Монголчууд хурдын дууг сонсоод харийн газраас нутгаа санаж ирдэг. Томоожоогүй явсан хүү нь аавыгаан хайрладаг. Агуу олон дуртгалтай аялгуу бүхэн хурдынх л байдаг.

Хорин жилийн турш тасралтгүй хөдөлмөрлөж, тэр бүр хүнд заяадаггүй ховорхон чадварлаг авьяасаа ард түмэндээ харамгүй түгээж яваа амьд хөгжим, амьд тоглолтын “Хаад” энэ удаа хорин жилийн ойн “Тусгай” тоглолтоо толилуулах гэж байгаа юм байна.

Тоглолт гэдэг зөвхөн харахын сонсохын нэр биш хайрлахын, уярахын, ухаарахын, уучлахын, амьдралын эрч хүч авахын нэр. Ирээдүйрүү улам эрчтэй зорилготой тэмүүлэх эрч хүчний энерги билээ. Энэ эрчийг “Хурд” өгнө гэдэгт эргэлзэх хүн ховор бизээ.

 

Н.Ганаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top