Гар утсаараа хүүхдийнхээ сурлагын дүнг харж болно

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 26

Монголд анх удаа ШУТИС-ийн харьяа КТМС-ийнхан  оюутны мэдээллийг эцэг, эхчүүдэд гар утсаараа авдаг үйлчилгээг нэвтрүүлжээ. Оюутнууд  сургуульд элсэж орохдоо эцэг эхийнхээ утасны дугаарыг оюутны анкетан  дээр бичиж өгдөг байна.  Анкет дээр бичсэн утасны дугаараа сольсон эсвэл утасны дугаараа бичиж өгөөгүй бол сургалтын албанд бүртгүүлж болох гэнэ.  Уг үйлчилгээнд хамрагдсанаар хүүхдийнхээ ямар дүнтэй суралцаж байгааг шалгах, хичээлийн хуваарийг нь харж тухайн хичээл дээр ямар дүн авсныг мэдэх, дүнгийн хуудсыг нь хэвлэх эрхтэй болох юм байна. Мөн сургалтын төлбөрийн  илүү дутууг харах,  хүүхдийнхээ сургалтын вэб рүү нэвтэрч ороод сурлагын болон бусад мэдээллийг харах боломжтойгооро давуу талтай аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top