“Гоёл-2014” наадам эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 26

Манай улсад зохион байгуулагддаг загварын томоохон наадам болох "Гоёл" наадам өнөөдөр эхэллээ. Тус наадам өнөө жил 26 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилийн "Гоёл-2014" өнөөдөр загварын долоо хоногоор эхэлсэн байна. Тус наадмыг "Монголын дизайнеруудын холбоо", "Шилмэл загвар" компаниас зохион байгуулж байгаа аж. Уламжлал ёсоор загварын долоо хоногт "Гоёл-2014" наадамд оролцож буй дизайнер, загварын компаниуд коллекцио танилцуулах юм. "Дархан минж", "Master shoes","Мон үйл", дизайнер н.Нармандах, н.Долгормаа, "Bess tailor", "Lux cashmere" энэ сарын 26-нд буюу өнөөдөр загвараа танилцуулах бол 27-нд буюу маргааш "Говь-Эрдэнэ" компани, "Тогтуухай" хүүхдийн коллекц, дизайнер н.Цоггэрэл, н.Бадрах, н.Түвшинзаяа, н.Дөлгөөн нар бүтээлээ толилуулна.

Наадмын шилдгүүдийг шалгаруулах гала тоглолт энэ сарын 30-нд Соёлын төв өргөөнд болно. Наадамд "Монгол модель", "Шилмэл загвар", "Эра төв", "Азийн модель" агентлагийн 70 гаруй загвар өмсөгч оролцож байгаа юм байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
boogii(103.11.195.77) 2025 оны 03 сарын 13

ene tsagaagn daashinztai xvvxen ni neex sulidaatai yum shg. sonin olon tsaraitai muuxai xvvxen shv

1  |  0
Top