Тоншуул: МИАТ-ийн луйварчдын сүүлчийн гүйлгээ 2009 оны тавдугаар сарын 4-нөөс өмнө хийгдсэн гэдэг нь худлаа...

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 27

 

Луйврын хэрэг зүсээ хэчнээн  хувиргаад ч, луйвар чигээрээ үлддэг гэдгийг МИАТ-ийн удирдлагуудад холбогдох хэргээс харж болно. Тэднийг мөнгө угаагаагүй болгон хувиргаж, ял зэмийг нь бууруулсан ч, даравч далдайна булавч бултайн гэдгийн үлгэрээр байгууллагын мөнгө шамшигдуулсан гэх үндэслэлээр буруутгасан. “Дайны эрсдлийн даатгал” нэрээр шамшигдуулсан мөнгөнийх нь ил мэдэгдэж байгаа хэмжээ 9.1 тэрбум. Цаашлаад хэрэгт холбогдогчдын болоод шамшигдуулсан мөнгөний тоо хэмжээ ч өсөх магадлал өндөр тухай эх сурвалжууд анх хэлж байсан. Тэгвэл “Тоншуул” би эдгээр хэрэгтнүүдийн ялыг хөнгөрүүлээд байгаа үндэслэл худлаа гэдгийг илтгэх баримтыг хүргэж байна.

 

Тэд яагаад мөнгө угаагчид биш  болон хувирсныг харвал 2009 оны тавдугаар сараас өмнөх Эрүүгийн хуулиар Мөнгө угаах гэмт хэргийн гол эх үүсвэр нь хар тамхи, зэвсгийн наймаанаас орж ирсэн байвал энэ төрлийн гэмт хэрэгт тооцож  болохоор хуульчилсан байсан бол 2009 оны тавдугаар сарын 4-нд хуульд өөрчлөлт орж Мөнгө угаах гэмт хэрэгт  татвараас бусад төрлийн эх үүсвэрээс олсон мөнгийг хамруулдаг болсонтой холбоотой гээд байгаа. Тэгээд МИАТ-ийн гэмтнүүдийн хувьд Дайны эрсдэлийн даатгал нэрээр гадаад руу мөнгө шилжүүлсэн 17 удаагийн үйлдлийн хамгийн сүүлчийн гүйлгээ нь 2009 оны тавдугаар сарын 4-нөөс өмнө хийгдсэн учраас тэд хуулийн өөрчлөлтийн үр шимээр ийнхүү мөнгө угаагчид биш болон хувирсан гэсэн билээ. Тэгвэл дор харагдаж буй хүснэгт МИАТ-ийн захирлуудын гадагш шилжүүлсэн төлбөрийн баримтууд юм. Огноог нь  харахад 2007 оны 2 дугаар сарын 28-наас 2010 оны 11 дүгээр сарын 29-н хүртэлх 16 удаагийн гүйлгээний жагсаалт байна.

Тэгэхээр хоёр шатны шүүхээс 10-13 жилийн ял сонсоод байсан МИАТ-ийн экс удирдлагуудын хэрэг  Улсын дээд шүүхээр ороод гарахдаа зүсээ хувиргасны цаана ихээхэн асуудал байгаа харагдаж байна.  “Дайны эрсдлийн даатгал” нэрээр мөнгө шамшигдуулсан энэ хэргийн эхлэл, өрнөл, төгсгөлийн хооронд МИАТ компанид 4 Гүйцэтгэх захирал, 10 Дэд захирал солигдсон байдаг ч, ял зэм сонсох дээрээ тулахад зургаахан хүний асуудал яригдсан. Түүнчлэн энэ хэрэгт холбогдогчдын цаана улстөр, эдийн засгийн бүлэглэлийн хэмжээнд яригдахуйц сүлжээ байгаа гэж яригдаж ирсэн харыг Дээд шүүхийн шийдвэр бүрэн батлаагүй ч, бүрэн лавшруулсан харагдсаны учир ч эндээс харагдаж байгааг хэлэх байна. Монголын урдаа барьдаг 20 өмгөөлөгчдийн  хүч хавсран ажилласан, өмгөөлөгчийн ур чадварыг харуулсан гэх хэргийн шийдвэр нь эцэстээ бүлэглэлийн нөлөөтэй байхыг үгүйсгэхэд эрт байна. Дээд шүүхийн шийдвэрийг үзэхэд хэрэгт холбогдогчдыг мөнгө угаагаагүй гээд байгаа. Гэтэл мөнгө угаасан гэдэг нь дээрх огноонуудаас харахад эрхбиш ойлгогдож байгаа биз ээ.

 

Тэгсэн ч Улсын дээд шүүх тэднийг мөнгө угаагаагүй гэж хүлээн зөвшөөрөөд байгууллагын мөнгө шамшигдуулсан гэх үндэслэлээр өмнөх хоёр шатны шүүхээс оноосон ялыг нь хөнгөрүүлж, Б.Эрдэнэбилэгт долоон жил, Ч.Хоролсүрэнд найман жил, Ц.Орхон, Б.Бат-Эрдэнэ, Голомт банкны VI салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нарт тус тус гурван жил хорих ял оноосон.  Харин Ч.Хоролсүрэнгийн дүү, “Монголиан Эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтохын хэргийг хэрэгсэхгүй болгоод байгаа юм.

 

Гурван жилийн өмнөөс энэ хэргийн тухай баримт бүхий мэдээллүүд гарч, гэм буруутнуудад хариуцлага тооцож эхэлсэн нь өнгөрсөн жил. Гэхдээ тооцсон хариуцлага нь явцын дунд хүчээ алдаж, тэд өршөөгдөж байгаа нь Дээд шүүхийн шийдвэрээс харагдаж байна. Уг нь  энэ хэргийн ард МИАТ-ийн экс  удирдлагуудаас гадна Төрийн өмчийн хорооны нэр бүхий хүмүүс,  хуулийн байгууллагынхан гэхчлэн бүхэл бүтэн бүлэглэл байгааг, тэдний учруулсан хохирлын хэмжээ өсөн нэмэгдэхээр байгааг Ерөнхий Прокурор хэвлэлд ярьж байсан удаатай. Гэсэн ч одоо байж байгаа царай нь энэ.  “Дайны эрсдлийн даатгал” нэрээр мөнгө шамшигдуулсан энэ хэргийн эхлэл, өрнөл, төгсгөлийн хооронд МИАТ компанид 4 Гүйцэтгэх захирал, 10 Дэд захирал солигдсон байдаг. 2007-2010 оны хооронд залгамж алдалгүй хийгдсэн энэ луйврын хэргийг тэдгээр нөхдүүд огтоос мэдэхгүй байсан гэдэгт итгэхийн аргагүй юм. Түүнчлэн Улсын дээд шүүх МИАТ-ийн луйварчдын  хамгийн сүүлчийн гүйлгээг 2009 оны тавдугаар сарын 4-нөөс өмнө хийгдсэн гэдэг үндэслэлээр Мөнгө угаасан хэргийг нь хэрэгсэхгүй болгоод байгаа асуудлыг зүгээр өнгөрөөж болохгүй юм.

 

Тоншуул би энэ асуудлаар эргэн мэдээлэх болно.

 

 

Ноён Тоншуул

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ene lav vnen(124.158.107.29) 2025 оны 03 сарын 13

khorloogiinh vnheer bayjsaaan luivaraaar olson munguuuruu khuu megedorjin hurtel horih 461 horigdoj baigaal gen baarand tanhaarch buu gargasan hirgeer

1  |  0
anhaa(1.220.225.194) 2025 оны 03 сарын 13

ingeed l luivarchidtai huivaldaad bgaam daa gol yal avshih argiign omgoologchid geh buruu yumand garshsan nohduud hiij bgaa bolovch ard n buh l buten luivar deeremchdiin suljee bgaam.Uundn ardchilsan namiin gishuudch aygui bol bii biz

1  |  0
зочин(202.179.7.6) 2025 оны 03 сарын 13

манай ерөнхийлөгч маань уулан 1 сая төгрөг идсэн хүнд 1 жилийн ял гээд л идсэн мөнгөний тоогоор нь ял өгдөг болох хэрэгтэй гээд л бураад байсан харин ч их идэх тусам жил нь багасдаг болоод байгаа юм биш үү

1  |  0
Туяа(203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

Бөөн шоу болгоод л өршөөгөөд байгаа нь ИД ИД БАС ДАХИН ИД, ахиухан идэх тусам хурдан өршөөгдөнө гэснээс өөрцгүй бнадааааааааааа аааа

1  |  0
Shuuhed(182.160.34.104) 2025 оны 03 сарын 13

Orhon avilga avsan uls turchdiig nerlene gej ailgaj bsan. Tiimdee ch yalaa bagasgaj chadsan shuuh shudraga baij chadaagui. Jenhene ezed ni avarch chadsan sh dee

1  |  0
Ollo(76.218.69.21) 2025 оны 03 сарын 13

Garuudad dundjaar 20 20 jil ogood l yavuulaachee.idsen n todorhoi shdee

1  |  0
зочин(159.253.145.183) 2025 оны 03 сарын 13

ингэж олсон мөнгө юм болдог л юм байх даа, хоол биш хор болмоор юм

1  |  0
321(202.131.235.74) 2025 оны 03 сарын 13

Улай їзсэн хэрээ шиг хїний мууд юун их дурлана вэ Бид цєєхїїлээ шїї

1  |  0
УНШИГЧ(202.21.111.90) 2025 оны 03 сарын 13

ДЭЭД ШҮҮХИЙН ДАРГА НЯМЖАВЫН ОХИНИЙГ Ц.ОРХОН ХУУЛИЙН ЗӨВЛӨХИЙН ОРОН ТООНДЭЭР ЦАЛИНЖУУЛЖ БАЙСАН ЮМ Ш ДЭЭ.НЭЛЭЭД АЛСЫН ХАРААТАЙ ХӨДӨЛСӨН БАЙГА БИЗ?

1  |  0
DA(103.11.192.122) 2025 оны 03 сарын 13

Hulgai sain hii, tegeed munguur zodood yal zavsh. Ter hsudarga shuuh chin MOngold baihgui

1  |  0
Sugar(182.160.32.201) 2025 оны 03 сарын 13

shudarga l bai l daa Elbegee ene hergiig sohoj gomdol gargaad deed shuuhiin buh shuugchdeer heleltsuulii

1  |  0
хариулах(98.210.51.148) 2025 оны 03 сарын 13

МИАТ-н хэрэг гэж байхгүй болчихсон яагаад худлаа шуугиан үүсгэх хэн нэгнийг буруутгах гээд илий балай юм бичээд унав. Буруутай нь ялаа авсан. Буруугүй нь хэргийг нь хэрэгсэхгүй болгоод бүх юм дууссан. Яс хаясан хэрүүлийн туламнууд болиочээ. Залхаж байна.

1  |  0
Top